С.Бямбацогт: Гишүүдтэй холбоотой мэдээлэл хуулийн байгууллагаас ирсэн

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ талаар дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.   –Ер нь ёс зүйн дэд хороог зайлшгүй хуралдуулах шаардлага байна уу.  Гишүүдийн ирц дахиад л бүрдсэнгүй? - Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Манай дэд хороонд нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн. Мөн ТББ-аас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Мөн бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр  гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн. Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ. -Ирц хүрэхгүй бол Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан.  Тэгэх боломж бий юу? -Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулж шийддэг. Энэ бол байнгын хорооны л асуудал. -Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой  хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ? -Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж  мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21