Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинзо Абэтэй уулзана

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд хоёр улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Т.Маэа бараалхаж хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөжээ. Тэд хоёр улсын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнг дүгнэх бөгөөд ОУВС-гийн ээлжит санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Албан ёсны хэлэлцээ Япон улсын Ерөнхий сайдын ордонд болж, дараа нь Ерөнхий сайд нар хэвлэлийн мэдэгдэл хийх юм байна. Монгол, Япон хоёр улс нь 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Азийн улс орнуудын хувьд Монгол, Японы хооронд олон жилийн найрамдалт харилцаа тогтож, улам өргөжин тэлж, шинэ түв­шинд хүрсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоёр улс “Стратегийн түншлэл” хөгжүүлж байна. Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015, 2016 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 онд, Ч.Сайханбилэг 2015 онд, Ж.Эрдэнэбат 2016 онд тус тус Япон Улсад айлчилсан. Мөн Гадаад харилцааны сайдын түвшинд сайд Л.Пүрэвсүрэн, Ц.Мөнх-Оргил нар 2016 онд тус тус Япон улсад айлчилж байжээ. Хоёр талын харилцааны гол механизм нь Засгийн газар хоорондын Комисс, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт, ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт зэрэг юм. Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд  34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна. Засгийн газрын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс багтан, ажиллаж байна.Айлчлал энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21