Утаа бууруулах 60 сая долларын гэрээнд гарын үсэг зурна

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2018.12.12/ .Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ. Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Эх сурвалж: www.polit.mn
АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

18 цаг 47 мин
Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

Уржигдар 10 цаг 37 мин
Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

Уржигдар 10 цаг 09 мин
Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

2026-07-16
Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-16
Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

2026-07-15
“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

2026-07-15
Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

2026-07-14
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2026-07-14
АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

2026-07-13