“ЖДҮ”-д холбогдсон бас нэг гишүүний баримт ил боллоо

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР   МАН, Засгийн газар, УИХ, бүр Монголын улс төр ЖДҮХС-гаас “зээл авсан” гишүүд, сайд нараасаа болж нэр хүнд нь огцом ёроолдов. Монголын ойгүй баян хүмүүс улстөрд орж, УИХ-д сонгогддог. Тэд ЖДҮХС-гаас мөнгө шомбодсоныг нь сонсоод ард түмний ой гутаж байх шиг байна. Тэгэхээс ч аргагүй. Ийм өлөн сэтгэхүйтэй нөхдөөр төр бариулсандаа харамсч байгаа нь харагдаж байгаа юм. Ард түмнийг үүнээс илүүгээр доромжилно гэж юу байхав. Өдгөө ЖДҮ-гийнхэн гэх улс төрийн бүлэглэл маягийн юм бий болж, хууль хяналтын байгууллага ЖДҮ-гийн гэдэг хавтаст хэрэг нээгээд шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-гийн хэр­гээр гурван гишүүнд ял­лах дүгнэлт үйлдсэн гэх мэ­дээлэл цацагдсан. Тэдгээр гурван гишүүний нэг нь Эрдэнэтээс сон­гогд­сон  Д.Дамба-Очир гэв. Энэ хүн тэр мэдээллийг цацагдтал ЖДҮ-д холбогдолгүй, нэр цэвэр явж ирсэн юм. Тэр их мэдээллийн давалгааны хаагуур нь үлдчихсэн юм, бүү мэд. Ямартай ч “...Д.Дамба-Очир ЖДҮ-д нэр холбогдож, яллах дүгнэлт үйлдсэн” гэсэн мэдээллийг өөрөө үгүйсгэхгүй байна. Тэрээр “Сапфир стоун” ХХК-ийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ компанийн нэр тушаалын хавсралтын 75 дугаарт бичигдсэн байна. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжжээ. “Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэдэг 1988 онд төрсөн залуу 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Тэр өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нийт 1.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар, гадаад худалдааны чиг­лэ­лээр үйл ажиллагаа явуу­лахаар тус компанийн байгуулсан байна. Анх байгуулахдаа гүйцэтгэх захирлаараа 1990 онд төрсөн Даринчулууны Буянжаргалыг томилон ажиллуулжээ. Ингээд 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу дээрх зээлийг авахаас сар гаруйн өмнө М.Бат компанийн гүйцэтгэх захирал болж, тамгаа авсан байгаа юм. “Сапфир стоун” ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулж ирсэн нь эргэлзээтэй. Ийм учраас яаж яваад 1.0 сая төгрөгийн хөрөнгөтэй компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсныг АТГ, прокурорынхон шалгаж тогтоосон бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮ-тэй, тэр дундаа “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй юм байна. Гэхдээ Д.Дамба-Очир гишүүний хувьд элдвийн асуудлаас чадамгай мултарч чаддаг авьяастай. Өмнө нь “Анод” банкийг дампуурахад нэр нь гарч л байсан. Лүнгийн зам гэж алдартай асуудал бас бий. Аль дээр нь ч “асуугдаж” яваагүй гэдэг юм. Тиймээс “...Д.Дамба-Очир ЖДҮ-д хамаагүй байжээ” гээд гараад ирж ч мэдэх юм. Хэрвээ тэгвэл гайхах хэрэггүй гэсэн үг.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

8 цаг 39 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

12 цаг 18 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

18 цаг 40 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

18 цаг 40 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

18 цаг 40 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02