УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаа мэдэгдлээ

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
  С.САРУУЛ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ өнөөдөр /2018.12.11/ мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Сүүлийн үед зээл авсан ёс зүйгүй ажиллагаа бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгаж харах ёстой. УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, хуулийг чандлан сахих үүднээс ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэхүү асуудлыг УИХ-ын бусад гишүүд дэмжихийг хүсч байна. Бид энэхүү саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж байна. Одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн байгаа бөгөөд гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна” гэлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “ Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд өнөөдрийг хүртэл ирц бүрдүүлж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суун, хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал байна. УИХ-аас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Тиймээс Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газрын шууд харьяанд байгаа Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар үүнийг хангалттай шалгаад нотлоод гаргаад ирэх боломж нь, ШҮД нь Засгийн газарт байгаа” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21