Х.Тэмүүжин: Сонирхлын зөрчлийн хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хулгайлж байна

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан нэр бүхий хуульчдаас санаачлан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд зохион байгууллаа. “Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэлүүд хэлэлцүүлэх бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилготой юм байна. Хэлэлцүүлэгт хуульч Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тавьсан илтгэлдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль замхарч, сонирхлын зөрчилтэй тэмцэх боломжгүй болж байгааг хөндөв. Тэрээр “УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөндсөн байна. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна” гэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталснаар нийтийн албанд томилогдож байгаа этгээдүүдийн хувийн ашиг сонирхлыг АТГ хянаж үзээд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлыг тухайн албан тушаалтанд мэдэгдэх зохицуулалт цоо шинээр орж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулийн 23.7-д ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол томилохоос татгалзах зохицуулалт бий. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Төрийн албаны тухай хуулиар сонирхлын зөрчлийн хуулийн 23.7 дахь заалт өөрчлөгдөж байгааг хуульчид онцлон буруутгаж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон хуульч З.Туяа “Томилохоос татгалзах үүрэгтэй гэсэн үг хуульд байхгүй болсон. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг тогтоочихсон этгээдийг томилох эсэхийг төрийн байгууллагын албан тушаалтан шийдвэрлэхээр болсон. Өмнөхөөсөө дордуулсан зохицуулалтыг бий болгосон гэсэн үг. Энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанууд үргэлжлээд л явна. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, хуульчид бид үүнд анхаарлаа хандуулах болно” гэж санал бодлоо илэрхийллээ. Хуульчид чөлөөт хэлэлцүүлгийн үеэр “Авлигын албан бус тогтолцоо нь албан ёсныхоосоо илүү ухаалаг юм байна. Асуудлыг илүү эрт харж садаа болох бүх хуулийн зүйл заалтыг засварладаг юм байна. Хуулийн тогтолцоо авлигад идэгдээд алга боллоо. Аливаа асуудлыг нийгэм рүү гаргаад ирэхэд өөр тийш нь явуулаад юу ч биш болгодог улс төрийн хийрхэл цаг тутамд байдаг. Харин хуульчид шүүхийн өмнө очихдоо нотлох баримтаар асуудлыг шийддэг. Тиймээс улстөрчдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн эсрэг хуульчид, нотлох баримт юу өгүүлж байгаа талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэе” гэж ярилцаж хэлэлцсэн байна. Эх сурвалж: iaac.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

17 цаг 23 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

20 цаг 12 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22