Байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэх Шинэ дээд хуулийг дэмжлээ

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР   Ард түмнийхээ сайн сайхан аж амьдрлын төлөө ажиллаж байх ёстой УИХ, МАН, АН-ынхан өнөөдөр саарал ордонд улс төрийн тогтворгүй байдал үүсгэн сандал ширээ, эрх мэдлийн төлөөх тулаан болж буй энэ өдрүүдэд улс төрийн том хүчний нэг МАХН-ынхан хөдөө орон нутагт ард түмэнтэйгээ уулзаж тэднийхээ саналыг сонсон ажиллаж байна. Энэ сарын 6-нд МАХН-ын дарга Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, гүйцэтгэх товчооны гишүүдийн хамт Төв аймгийн   Борнуур, Баян-чандмань, Батсүмбэр, Нарийн тээл, Цээл суманд ажиллаж сумын удирдлагуудтай уулзахын зэрэгцээ БНМУ-ын Шинэ дээд хуулийг  ард түмнээр хэлэлцүүлж санал авах уулзалтуудыг хийлээ. Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногоогоор хангаж байдаг  Борнуур сумын  удирдлагууд болон иргэд Шинэ дээд хуулийг дэмжиж батлуулахын төлөө нам харгалзахгүйгээр нэгдэхээ илэрхийлж байна.  Борнуур сумын иргэд хоёр намыг ээлжилж сонгосноор бид юу ч хожсонгүй. Тиймээс нам гэж талцахгүйгээр сум орон нутгаа хөгжүүлье гэвэл МАХН-аас  боловсруулсан  Шинэ дээд хуулийг дэмжиж батлуулахын төлөө нэгдэе гэж байлаа. Шинэ дээд хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгасан заалт тусгаж намаар талцах боломжийг хаасан заалт оруулж  анхаарлаа хандуулах нь зөв гэж  Борнуур сумын ахмадын хорооны дарга П.Баасанжав ярьж байна. Төв аймгийн Баянчандмань суманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучуудтай хийсэн уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр Шинэ дээд хуульд тусгасан боловсрол, эрүүл мэндийг үнэгүй болгож төрөөс ажлын байрыг бэлэн байлгах гарц шийдэл, байгалийн баялгийн үр шимийг ард түмэнд ижил тэгш хүртээх  тухай дэлгэрүүлэн тайлбарлаж тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн Төв аймгийн Батсүмбэр сум зөгий болон эрчимжсэн мал аж ахуйн газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлж буй сум. Тус сумын иргэд “Бид өөрсдийн бололцооны чинээгээр ажиллаж байна. Амьдрал огцом дээшилж өгөхгүй нэг хэвэндээ байгаа нь төрөөс биднийг дэмжихгүй байгаатай холбоотой. ЖДҮ-ийн зээлийг бидэнд олгож байсан бол  сум, аймаг улсын хөгжил мэдэгдхүйц дээшилж сүүний үйлдвэртэй болчих байлаа. Үйлдвэртэй байсан бол  нэмүү өртөг шингээсэн төрөл бүрийн цагаан идээг боловсруулж хотынхоо ард иргэдийг ченжийн гар дамжсан элдэв хольцгүй эко бүтээгдэхүүнээр хангах боломж байсан. Үүнийг одоо өөрчлөх цаг ирсэн гэдгийг МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд хууль бидэнд гарц болох үндсэн хууль мөн байна” хэмээсэн юм. Түүнчлэн Батсүмбэр сумынхан  зөгий аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг. Тэд зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Гагцхүү төрөөс дэмжих тал дээр учир дутагдалтай зүйл их байна. Жинхэнэ эко бал гаргадаг шар зөгий манайд л байдаг. Мөн алдартай шар төмсөөрөө чипсний үйлдвэр байгуулах боломжтой. Төсөл хөтөлбөр авдаг хэрнээ огт хэрэгждэггүй гэж иргэд нь хуучилж байв. Ийнхүү газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж буй энэ сумдын иргэд сум орон нутгаа хөгжүүлье гэвэл нам харгалзахгүйгээр шударга үнэний төлөө нэгдэх цаг үе ирснийг сүүлийн үед өрнөж буй  улс төрийн тогтворгүй байдал, намуудын доторх талцал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх сандал ширээгээ булаалцалдсан үйл явдал бидэнд сануулж одоо л хөдлөх цаг ирсэн. Урагшаа харж ард түмэн биднийг сонсож яваа МАХН-ынханд талархаж байна гэлээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21