Су-г явууллаа, суудлыг нь хэн авах вэ?

2018-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР   Өчигдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр. Хотын дарга Су.Батболдын НИТХ-д өгсөн чөлөөлөгдөх өргөдөл дээрээ тавьсан ажлаа өгөх хугацаа нь юм. Харин өчигдөр Хотын дарга Су.Батболдын өргөдлийн хариуг НИТХ биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдлээ. Тэрээр захирамж гаргаж Су.Батболдыг Хотын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр орлог­чоор нь ажиллаж бай­сан Ж.Батбаясгаланг томилжээ. Уг нь НИТХ энэ өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл хэдэн өдөр НИТХ-ын удирдлагуудын зүгээс хийгээд байсан довтолгоо намжсан. Ийм байдалтай хэд хоноод өнөөдөр ийм шийдвэр Ерөнхий сайдын зүгээс ирэв. Ийм хуулийн гаргалгааг Ерөнхий сайд сүүлд харж, гэнэтхэн НИТХ руу явуулсан бичгээ буцаан татсан байгаа юм. НИТХ-аар хэлэлцүүлсэн бол санал нь уначихаар нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэдэг. Ер нь бол Су.Бат­болдын чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсон шалтгааныг нийтээрээ мэдэж байгаа. Ерөнхий сайдтай ойлголцоогүй гэж өргөдөлдөө бичсэн нь бол зүгээр л халхавч төдий юм. Иймээс Су.Батболд гэдэг улстөрчийн карьерт өөрөөр нь цэг тавиулж, өргөдлөө өгтөл дарамталсан бичлэг гээч зүйлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монголын Улс төрд өрсөлдөгчөө намнадаг “бичлэг” гэдэг шинэ зэвсэг албан ёсоор орж ирснийг үүгээр тунхаглаж байгаа юм. Энэ цаг мөчөөс эхлээд олон хүн энэ зэвсгийн бай болох нь тодорхой. Хэрэв Су.Батболд гүрийж эхэлснээрээ гүрийсэн бол энэ арга ингэж байр сууриа бататгахгүй л байсан болов уу. Бас хувь хүнийх нь хувьд ингэж өргөдлөө барьж гүйгээд чөлөөлөгдөж байгаа нь сайн үр дагавар лав авчрахгүй. Энэ талаар өмнө нь бичиж л байлаа. Нөгөө талаас МАНАН-г устгах улс төрийн “гарчиг” дор албан тушаалаасаа буусан Су.Батболдын ажлыг авах гэсэн сонирхол МАН-д өрсөлдөөн үүсгээд байна. МАН дахь У.Хүрэл­сүхийн фракцынхны дунд гэсэн үг. Нарийндаа бол У.Хүрэлсүхийн фракц дахь “гаднын нөлөө”-тэй улстөрчид хийгээд “цэвэр цус”-ны бүлгийнхний дунд энэ өрсөлдөөн явж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад зүтгүүлж байгаа. Харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогчоор ажиллаж үзсэн Б.Мөнх­баатарыг сойж байна. Энэ хоёрын хэнийг томилохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийднэ гэж байгаа. Аль аль нь нэр дэвшигч­дээ итгэлтэй, хэн хэн нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авна гэдэгтээ найдаж байгаа хүмүүс. Ерөнхий сайд У.Хүрэлүсхийн хувьд С.Амарсайханыг сонговол Д.Амарбаясгалангийн, Б.Мөнхбаатарыг сонговол Д.Сумъяабазарын шууд удирдлагад Улаанбаатар хот орно гэсэн үг. Нөгөөтэйгүүр нэр дэвшигч гэх үү, горилогч гэх үү хоёр эрхмийн нэг С.Амарсайханы хувийн компанийн үйл ажиллагаа хотын амьдралд тийм ч сайнгүйгээр нөлөөлдөг гэдэг.  Ийм яриа хөөрөө их бий. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчээ өөрчилж байгаа мэдээлэл ч байна. 2012 оны сонгуулийн өмнө УБЕГ-ын даргаар ажиллаж байсан, өдгөө ОХУ-ын Эрхүүд Ерөнхий консулаар сууж буй Л.Амарсанаагийн нэр дуулдаж эхэллээ. Юутай ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын даргын албан тушаалд хэнийг тавихаа өнөө маргаашгүй шийдэх юм байна. Түүнчлэн Су.Бат­болдыг ингэж “үг дуугүй “ чөлөөлсөн нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр нүүр тулсан уулзалт хийгээд ч амжилт олоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21