Төв аймгийн 12 мянган иргэн шинэ Дээд үндсэн хуулийг дэмжлээ

2018-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР   Монгол Улсын төрийг 1990 оноос хойш МАН, АН гэсэн хоёр нам ээлжлэн барьсаар ирсэн. Гэвч тэдний төлөө саналаа өгсөөр ирсэн ард түмний амьдрал туйлдаа хүртэл ядуурч улам дордсоор байгааг сүүлийн хоёр жил 21 аймаг, 70 сумаар 2-3 удаа тойрч ард түмэнд Шинэ дээд хуулийг танилцуулж хэлэлцүүлэн саналыг нэгтгэж буй Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлж байлаа. Өнгөрсөн баасан гаригт МАХН-ынхан Шинэ дээд хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах аянаа Төв аймагт зохион байгуулсан юм. Энэ нь тэдний хууль танилцуулах үйл ажиллагааны энэ жилийн хаалт нь байв. Төв аймгийн 700 гаруй иргэн цугларч, МАХН-ын боловсруулсан Шинэ дээд хуулийн төсөлтэй танилцаж дэмжихээ илэрхийлж байлаа. Шинэ дээд хуулийг хэлэлцүүлэх уулзалтад МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү болон Төв аймгийн мянгат, түмтийн дарга нар, Гүйцэтгэх товчооны гишүүд оролцлоо. МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Манай нам Шинэ дээд хуулийг түүх, эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн судалгаа хийж ард түмний хүсэл сонирхолыг тусгаж боловсруулсан. Энэ хуулийн төслөө ард түмнээр хэлэлцүүлэхээр сүүлийн хоёр жилд өвлийн хүйтэн цас, бороо, салхи шуургыг үл харгалзан Монгол орноо 2-3 удаа тойрч иргэддээ танилцуулж явна. Бид хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй. Зөвхөн 1992 онд баталсан Үндсэн хуулийн гажуудлыг засч Шинэ дээд хуулиар солихыг хүсч та бүхний саналыг авахаар зорьж байна. Монгол төрийн засаглалын тогтолцоог хямрааж буй Үндсэн хуулийг  өөрчлөх зайлшгүй шаардлагатай цаг үед бид ирсэн. Ард түмэн өөрсдөө байгалийн баялагийнхаа эзэн байх эрхийг Шинэ дээд хуулиар баталгаажуулж өгсөн. Өнөөдөр нам харгалзахгүйгээр нэгдэж одоо мөрдөж буй хуулиа шинэчлэх хэрэгтэйг дэмжиж ирсэн Төв аймгийнханд талархаж байна” гэв. Төв аймгийн МАХН-ын дарга О.Буяннэмэх “Өнөөдөр МАН-ын үнэмлэхүй олон суудалтай. Гэсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөөх сандал ширээгээ булаалдан байна.  Төрийн ороо бусгаа энэ цаг үед Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан урагшаа харж ард түмнийг манлайлан төр засгаа зөв гольдролд оруулж байгалийн баялгийг төрийн өмчөөс салгаж  ард түмний дундын өмч болгон гурван сая иргэн бүрт ногдох ашгийг хүртээх, эмнэлэг, сургуулийг үнэгүй болгох БНМУ-ын Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө иргэдээ нам харгалзахгүй ивээлдээ багтаахыг зорьж байна. Шударга үнэнийг тогтоох Шинэ дээд хуулийн гол санааг ойлгосон Төв аймгийн 30 гаруй мянган сонгогчоос 12 мянган сонгогч Шинэ дээд хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж саналын хуудаст гарын үсгээ зураад байна” гэлээ.   Тэрээр 2019 онд үлдсэн сонгогчдоос саналаа авч дуусах зорилт тавьжээ. Мөн Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү  “Дээд хууль ба өрнөөс чөлөөлөгдөх хувьсгал” илтгэлээ хүргэсэн.  Тэрээр “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн тогтолцоог шинэчилж өөрчлөхгүйгээр ард түмэн ядууралаас гарахгүй. Улс орны хөгжил дээшлэх биш өдрөөс өдөрт өр нэмэгдэж ард түмний нуруун дээр тохогдсоор сүүлдээ улс үндсээрээ харийнханы мэдэлд орох дүр зураг харагдаж байна. Хөгжиж буй улс орнуудыг өрөнд оруулдаг заль мэхний аргачлалаар манай улсыг харийнхан удирдаж байна. Өөрөөр хэлбэл хүний жам ёсны хэрэгцээ хүслийг ашиглан янз бүрийн гоё нэртэй зээлийг өгч төлөх боломжгүй болгодог. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханшийг унагах замаар тэд биднийг өрийн дарамтад оруулдаг” гэж байлаа. Тиймээс Монгол хүн эх орондоо эзэн Чингис шигээ эзэн  сууж  байгалийн баялгийг ард түмэн нь өөрсдөө эзэмшиж захиран зарцуулах эрх өгөх.  Харийн санхүүгийн мөнгө хүүлэгчдийн хатуу валютын эсрэг төгрөгийн үнэ цэнийг өсгөх,  Шинэ дээд хуулийг яаралтай батлуулахад нам харгалзахгүй дэмжих цаг тооны тохироо бүрэлдсэнийг тэрээр хэлсэн. Монгол Улсаас жилд 19 тонн алт, 25 сая тонн коксжих нүүрс 7.5 их наяд төгрөгийн зэсийн баяжмал гардаг хэрнээ өдөрт гурван сая ам.долларын төгрөгийн өртэй үлддэг. Өөрөөр хэлбэл 6.2 тэрбум ам долларын баялаг гадагш урсан гардаг хэрнээ өртэй  үлдэж буй. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 24-27 тэрбум ам.доллар болсон. Нэг хүн 20 сая төгрөгийн өртэй. Тусгаар тогтнолыг аюулд оруулсан өртэй үлдээх гэж байна. Тиймээс шинэ дээд хуулийг батлуулж өрөө тэглэе хэмээн МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Байгалийн баялаг ба дээд хууль” илтгэлдээ чухалчилж байв. Төв аймгийн иргэд ийнхүү Монгол Улсын  хөгжлийн шинэ гарц болох  Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө нэгдэж байлаа. Монгол Улсын хоёр тэрбумын их өрийг тэглэж, мянганы замыг эхлүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт бид итгэж байна хэмээн иргэд хэлж байлаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21