ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээс жинхэлсэн Г.Билгүүн гэж хэн бэ?

2018-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хуульзүй дотоод хэргийн яамны ТНБД Г.Баясгаланг өнгөрсөн наймдугаар сарын 1-д ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон. Төрийн албаны зөвлөлөөс түүний оронд сонгон шалгаруулалт зарласан ч ажлын байранд тавигдах шалгуур нь хэт нэг талыг барьсан зэрэг хэл ам гараад байсан юм. Тэгвэл Г.Баясгаланг ажлаа өгснөөс хойш  гурван сарын хугацаанд эзгүй байсан түүний орны хүн улс төрийн хүрээнд нэг их анхаарал татаж, дуулиан болсонгүй сэмхэн томилогдлоо. Өөрөөр хэлбэл, өмнө нь Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж, Г.Баясгаланг түр орлож байсан Г.Билгүүнийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт жинхэлж ТНБД-аар томиллоо. Түүнийг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүн болон  зөвлөлийн дүгнэлтээр санал болгосноор Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар томилгоо хийгдсэн юм. Ийнхүү Хуульзүйн салбарын “гал тогоог” барих хариуцлагатай үүрэг хүлээсэн Г.Билгүүний талаар товчхон мэдээлэл хүргэе. Гэхдээ түүнийг хууль мэргэжилтэй гэснээс өөрөөр анхан шатны CV-г нь яамны цахим  хуудсанд байршуулаагүй байна. Харин Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн Засгийн газарт танилцуулснаар Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд голчлон ажилласны дотор мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргын албан тушаал хашиж хамгийн сүүлд гэхэд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж ТНБД-ын суудлыг орлож байсан. Мөн төрийн албанд ажиллах хугацаандаа  3-4 жилийн өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Мөн 2013 онд Архивын ерөнхий газрын бүтцийг шинэчлэхэд Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм. Хэдийгээр түүнийг төрийн албанд цөөнгүй жил ажилласан тэр дундаа хуульзүйн салбарт доод шатнаас нь эхлэн ажилласан гэж харж болох ч одоохондоо хэр зэрэг төрийн хүн гэдгийг таньж амжаагүй байна. Эх сурвалж: www.polit.mn
завхай
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21