Ардчиллын үйл хэргийг шинэ шатанд гаргасан Их хурал

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   Ардчилсан намын IX их хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. 1040 төлөөлөгч хуралд оролцсон юм.  Их хуралд АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд АН-ын дүрмийн үзэл баримтлалын төслийг танилцуулсан бол намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавьсан юм. Мөн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар АН зургаан дэд даргатай байхаар тогтож, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж,  Р.Амаржаргал нарыг намын дэд даргаар сонгосон бол дараагийн гурван дэд даргыг дараагийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар тодруулахаар боллоо.

С.Эрдэнэ: 2020 ОНООС ЭХЛЭН ЯЛАЛТЫН МАНЛАЙЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛНЭ

-АН-ын дарга С.Эрдэнэ илтгэлдээ “2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр. Урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм. Шинэчлэл өөрөө тодорхой зарчим, үзэл санааны шалгуураар байнга өрнөж байдаг. Улс төрийн намыг амьд байлгадаг цусны эргэлт, оршин тогтнох үнэ цэнэ юм. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхмуудыг өмнө нь хийж байсангүй. 2016 онд Ардчилсан нам УИХ-ын болон бүх шатны сонгуульд амжилтгүй оролцсон хэдий ч өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг зөвхөн УИХ төдийгүй аймаг, дүүргийн ИТХ-ын хурлууд дээр маш амжилттай хэрэгжүүлж байна. Бид 2020 оноос эхлэн улс орны хэмжээнд цараатай ялалт, бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ” гэдгийг илтгэлдээ онцолсон. Энэ  үеэр хуралд оролцогчдын байр суурийг сонслоо.  

С.Эрдэнэболд: УЛС ТӨРД ШИНЭ СОЁЛ, ХАНДЛАГЫГ ТОГТООЖ БАЙНА

-Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа. Одоо хэрэгжиж буй үзэл баримтлалын 50 хувь шинэчлэгдсэн. АН нийгэмд манлайлал үзүүлэхдээ ямар зарчмаар ажиллах юм. Үнэт зүйлсийн юуг нь хамгийн чухалд тооцох юм бэ гэдгээ тодорхойлж байна гэсэн үг. Баруун төвийн намын гол шалгууруудыг үзэл баримтлалдаа тунхаглаж байна. Намуудын үзэл баримтлалд эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт идэвхгүй үг их багтдаг. Ардчилсан нам энэ шалгуурт нийцүүлж үзэл баримтлалаа шинэчилж байна. Үзэл баримтлалын төсөлд үнэт зүйл, эрх чөлөөгөө яаж хангаж, хамгаалах талаар нарийн зохицуулалтыг оруулж өгч байна. Хувь хүн, эдийн засаг, улс төр, хуулийн засаглал, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолыг дэмжсэн эрх чөлөөний асуудлыг тусгаж өгсөн. Намууд дарга нарынхаа нэрээс өөрөөр ялгарах үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Харин одоо Ардчилсан нам улс төрд шинэ соёл, хандлагыг тогтоож байна. Бид баруун төвийн нам гэдгээ тодорхойлж өөрсдийн ажиллах хүрээгээ тогтоон өгч байна гэсэн үг. Энэ бол Ардчилсан намын Үндсэн хууль.  

З.Нарантуяа: НАМЫН ШИНЭЧЛЭЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

-АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юу байх вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэж байна. Өнгөрсөн 30 орчим жил АН-ын үзэл баримтлал ямар байсан, дараагийн шинэ хөгжлийн шатандаа ямар байх вэ гэдгээ тодорхойлох баримт бичгийн төслийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд боловсруулаад бүх гишүүдээсээ саналыг нь аваад эцэслэн батлаад хурал үргэлжилж байна. Мөн дүрэмдээ зарим өөрчлөлт оруулна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа. Дүрмээ шинэчлээд байсан. Хоёр жилийн хугацаанд эргээд дүрмээ засах, янзлах олон зүйл байгаа нь харагдсан. Намын гишүүдийн зүгээс 3000 гаруй санал ирсэн. Ер нь АН өөрийнхөө бодлогыг маш тодорхой болгож байгаа.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

8 цаг 43 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

12 цаг 22 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

18 цаг 44 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

18 цаг 44 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

18 цаг 44 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02