АН-ын дарга С.Эрдэнийн онцлох эшлэлүүд

2018-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Т.САЙХАН  

АН-ын Их хурал өнөөдөр /12.05/ Төрийн ордонд болж байна.  АН-ын дарга С.Эрдэнийн улс төрийн илтгэлээс онцлон хүргэж байна.

  -Ардчиллын үйл хэрэг шинэ шатанд гарсныг АН-ын Их хурлаар зарлалаа.   - Ардчилсан нам бол эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг дээдэлсэн Үндсэн хуульт Парламентын ардчиллыг Монгол Улсад авчрах үүдийг нээж, үндсийг суулгасан тусгаар тогтнолын төлөөх улс төрийн хариуцлагатай хүчин юм.   -2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм.   -Ардчилсан намын удирдлага анхан шатнаас, бүх гишүүдийнхээ саналаар ил тод, нээлттэй өрсөлдөөний зарчмаар тодордог боллоо.   -Ардчилсан намын амин гол шинэчлэлийн нэг бол гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, бодлогын нам байх зарчим руу эргэлт буцалтгүй орсон явдал юм. Үүний нэг тод жишээ бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн юм.   -МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, хариуцлагатайгаар нотолсончлон “60 тэрбумын хэрэг” бодит юм бол өнөөдрийн УИХ-д сонгогдсон 64 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон МАН-ын төлөөлөгчид  бүгд хууль бус аргаар төрийн болон орон нутгийн эрхийг авсан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.   -“Нам доторх цэвэрлэгээ” хийнэ гэх У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдлээр Монгол Улс хөгжихгүй. У.Хүрэлсүх үнэхээр цэвэрлэгээ хийх гэж байгаа бол хууль бусаар сонгогдсон гэх бүх албан тушаалтнуудаа эгүүлэн татаж, дээр нь өөрөө манлайлан огцорсноор жинхэнэ цэвэрлэгээ амжилттай болно гэдгийг түүнд зориулж хэлье.  -Товчхон хэлэхэд “ЖДҮ-чид”  ч тэр, 60 тэрбумчингууд нь ч тэр Монголын төрөөс зайлах ёстой, шударга ёс тогтоож холдох ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.   --Өрийн асуудлаар хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж буйг бодлогогүйн гамшиг, эх оронч бус, харалган, арчаагүй үйлдэл гэхгүй юм бол юуг гамшиг гэх юм бэ. -Ардчилсан нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж, мэдсээр байж, дуугүй суух эрх байхгүй.  Сөрөг хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхралтай эрс шийдмэг тэмцэх болно.    Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21