Нөхөн сонгууль ба МАН-ын таалал

2018-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН   УИХ-ын нөхөн сонгуулийг хавар, намар хоёрт товлон зохион байгуулдаг. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах сонгууль өнгөрсөн намар буюу аравдугаар сард болох байсан ч сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрсөн хэмээн үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг УИХ хүлээн авах боломжгүй хэмээн үзэж буцаасан ч Цэц дээд суудлын хуралдаанаараа УИХ-ын тогтоолыг хүчингүй болголоо. Ийнхүү Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийн асуудал УИХ, Цэц хоёрын дунд явьж, яригдсаар хагас жилийн нүүр үзэв. 42 дугаар тойргын 11 мянган сонгогч  төрд төлөөлүүлэх эрхээ олон  асуудал дээр эдэлж чадсангүй. Тэгвэл нөхөн сонгуультай холбоотой асуудал цаашид яаж үргэлжлэх вэ. Хуулийн хүрээнд бол  нөхөн сонгуулийг энэ намрын чуулганаар товлох ёстой. Тэгж байж сонгуульд өрсөлдөх хүсэлтэй төрийн албан хаагчдын эрхийг хангаж чадах юм. Төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт дээр энэ удаагийн нөхөн сонгуулийн асуудал уначихаад байгаа. Тэгэхээр намрын чуулган завсарлахаас өмнө нь буюу сар шинийн баярын өмнө нөхөн сонгууль хэзээ болох вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг л дээ. Харин энэ чуулганаар товыг зарлаж чадахгүй бол УИХ өөрөө хууль зөрчих юм. Ерөнхийдөө нөхөн сонгууль энэ чуулганы хүрээнд бол ирэх зургаадугаар сард болох магадлалтай байгаа. Хуулиараа бол энэ асуудал ингээд шийдэгдээд явна.   Харин эрх баригч намын тааллаар бол нөхөн сонгуулийн хувь заяа өөр  тийшээ эргэх хувилбар ч яригдаж буй. Эрх баригч намд энэ сонгуулийг  явуулах хүсэл сонирхол төдийлөн байхгүй гэдэг  өнгөрсөн үйл явдлуудаас харагдсан билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хуулийн этгээдийг МАН-ын даргын бие төлөөний хүн байсан талаар шуугиж, энэ нь ортой гэдэг нь ч тогтоогдсон байдаг. Тэгэхээр эрх баригч намд тийм амархан товлоод явуулчих эр зориг байхгүй. Тэд нөхөн сонгуульд ялагдахаасаа айж байгаа. Нөхөн сонгуулиас бултах шинэ хувилбарыг ч яриад эхэлсэн байна. Тэр нь Сонгуулийн шинэ хууль байж магадгүй. Тодруулбал, чуулганаар хэлэлцэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 85.3-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ. Тэгэхээр намрын чуулганы хугацаанд Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг өөрчилж, нөхөн сонгуулийг 2019 оны долдугаар сард товлоод, дараагаар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталчихвал шинэ төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай байна. Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-д  төлөөлөлгүй 2020 онтой золгож магадгүй байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21