Д.Ганхуяг: Гишүүд олон ургальч үзэлтэй байх нь чухал

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр /12.04/ Төрийн ордонд хаалттай хуралдаж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. -АН-ын дүрмийн бодлогын хорооноос гаргасан хариуцлага тооцох шийдвэрийг та юу гэж харж байна вэ ? -Намын мөрийн хөтөлбөрөөр нэр дэвшиж, сонгогдсон гишүүн, УИХ-ын албан ёсны бүтэц хоёрыг зааглах шаардлагатай байгаа юм. Тухайн нам сонгуульд ялбал мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж явдаг. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр төрийн түшээ болж явдаг бөгөөд тэр холбоосыг бүлэг гүйцэтгэдэг.  УИХ, гишүүд, улс төрийн намууд, бүлгийн шийдвэрийг нягт уялдуулсан хуулийг батлах тийм шаардлага үүсчээ. УИХ-ын тухай хуульд энэ өөрчлөлтийг оруулахгүй бол парламент нэг л эмх замбараагүй яваад байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар манай намын бүлэг шийдвэр гаргасан эсэхийг би мэдэхгүй байна. Намын зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэх байлаа.  Тэгээд олонхоороо шийдэх байсан.  Ер нь улс төрд иймэрхүү асуудал дээр нэгдсэн санал чухал байдаг. Тэгэхгүй олонхоороо шийдэхээр асуудал үүснэ. -Тэгэхээр та УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарын зөв гэж харж байна уу? -УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа дагах, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодох учиртай.  Гэхдээ нөгөө талаар нам  дүрмийн дагуу явах нь бас зөв.  Тухайн асуудал гишүүдийн үзэл санаа чухал байлаа.  Олон ургальч бодолтой нийгэм шүү дээ.  УИХ-ын гишүүд ч тийм байх учиртай. -АН-ын хуваагдлын талаар ярьж байна.  Хөөгдсөн гишүүн маань АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг зайлуулна гэж ярьсан? -Тийм асуудал  байхгүй байх аа. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21