АН-ын “зовлон” эхлэв

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Эрх баригч намын асуудал цэгцрэх яагаа ч үгүй байхад дүү нам нь хагаралдаад эхэллээ. АН-д өчигдрөөс эхлэн эрх ашгийн төлөөх тэмцэл албан ёсоор эхлэв. Намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарсан гурван гишүүндээ хариуцлага тооцжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасч шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг өчигдөр намын дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.   С.Эрдэнэ: ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦСОН -Намын улс төрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн. Энэ асуудлаар гишүүддээ чиглэл өгсөн. Гэсэн ч намын зарим гишүүн үүнийг биелүүлээгүй. Тиймээс сахилгын хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг завшсан Засгийн газрын гишүүдийг огцруулах нь зүйтэй байлаа. Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй байдаг. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийг намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Энэхүү дүрмээ хүлээн зөвшөөрч, АН-ын үнэт зүйл, үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс энэ намд нэгдэж, гишүүний эрх үүргийг хэрэгжүүлдэг.  Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд намын үндсэн дүрмийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцсон.     “С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ НАРЫГ НАМААСАА ЗАЙЛУУЛНА” УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, Л.Болд намын бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Л.Болд “АН хууль, төрийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Өнөөдөр олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгсний төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад харамсаж байна. Үндсэн хуулиа би намын шийдвэрээс илүүд үзнэ. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэе. АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг намаасаа зайлуулна” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улстөрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдэе. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул эх нутагтаа би ажиллаж, амьдарна. Мөн УИХ-ын 40 гишүүний бойкот дуусаагүй” гэсэн юм.   Ийнхүү АН-ын бүлэг өчигдөр хоёр гишүүнээ алдаж, долуулаа боллоо. АН бүлэггүй, парламент сөрөг хүчингүй,  УИХ хоёр сул гишүүнтэй болж байх шиг байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд найм болон түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Тэгэхээр АН одоо долоон гишүүнтэй болсон учраас УИХ-ын даргад хүсэлт хүргүүлж, бүлгээ “татан буулгах” нөхцөл байдал үүслээ. Ер нь АН бүлэггүй боллоо гээд парламентын үйл ажиллагаанд нэг их асуудал болчихгүй л байх. УИХ-д 65 суудалтай эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг нэг удаа сонсож, үйл ажиллагаандаа тусгаж байл уу даа. Тиймээс АН-ын бүлэг тарахад нэг их гарзгүй. Харин манай улс төрийн намууд хоорондоо үзэл санаа, үйл хэргээрээ өрсөлдөх биш нам дотроо эрх ашгийн төлөө тэмцэлдэж байгаа нь парламентын үйл ажиллагааг сулруулж байна. Ер нь АН-ын  нэгнээ хөөж, хасах улс төрийн тоглолт хаанаас эхэлчихэв, үүний ард хэн зураг зураад сууж байгаа вэ гэдэг нь л сонирхолтой юм. Төрийн нэгдүгээр хүн энэ намд байсан. Тэр одоо ч намдаа төдийгүй, монголын улс төрд өөрийн “тоглолт”-ыг хийж л суугаа. Нэгдүгээр хүний бие төлөөлөгч З.Энхболдыг АН-д буцаад очиж байгаа  тухай сураг гараад намжсан. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн чанадад байгаа ч улс төрийн үйл явдлуудад нэлээд ач холбогдол өгч ойрын өдрүүдэд цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлэх болсон. Түүний оруулсан мэдээллээс харахад экс Ерөнхийлөгч маань нэлээд ууртай байх шиг байна лээ. Удахгүй эх орондоо ирэх сураг ч байна. Ийнхүү МАН-ын “зовлон”-гийн араас АН-ын “зовлон” эхэллээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин Т.БАТСАЙХАН
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21