Хэнтийн нөхөн сонгууль хэрхэх вэ?

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Парламентын нэг суудал эзэнгүй болоод бараг хагас жилийн хугацаа өнгөрч байна.  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 11  мянган сонгогч энэ хугацаанд төрд төлөөлөлгүй байлаа.  Харин өнөөдөр энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн хугацаанд нөхөн сонгууль тойрсон үйл явдал хэрхэн өрнөснийг хүргэж байна.  

2018.06.14

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.  Энэ цаг хугацаанаас хойш УИХ-д нэг суудал гарч, нөхөн сонгуулийн асуудал яригдаж эхлэв.  

2018.06.28

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аравдугаар сарын 7-нд нөхөн сонгуулийн  товыг зарлаж, Улсын төсвөөс сонгуулийн зардалд 228 сая 950 мянган төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.  

2018.07.24

-Үндсэн хуулийн  цэцээс СЕХ-нд хандлаа. Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга  С.Мөнхцэцэг гэсэн нэр бүхий гурван иргэн Цэцэд өргөдөл гаргажээ.  Тиймээс Үндсэн хуулийн  цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байдаг.  

2018.08.06

-Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Нэр дэвшигчийг 92 сая төгрөг зарцуулахыг зөвшөөрөв.  

2018.08.09

-СЕХ-ноос 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг танилцууллаа.  

2018.08.22

-Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар 10 дугаар дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганы 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэв. Ингэснээр нөхөн сонгуулийн асуудал эргээд УИХ дээр ирсэн байдаг.  

2018.10.11

-Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэхээр болсон.  

2018.11.30

-Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж өмнөх шийдвэрээ хадгалж үлдвэл УИХ-ын тогтоол шууд хүчингүй болох юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21