Ирцгүй, энд тэнд кноп тоолсон нэг өдөр

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Гэсэн ч өглөөний 10:00 цагт эхлээд завсарлалаа. Гишүүдийн ирц 50.7 хувьтай байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой. Тэр хүртэл  хуралдааныг завсарлуулах санал гаргасан. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд зөвшөөрлөө. Ийнхүү ирцгүй, Засгийн газрыг огцруулах эс огцруулах кноп тоолсон  улс төр төрийн ордонд үргэлжлэв.   Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МАНАН БҮЛЭГЛЭЛ НУРАХ ГЭЖ БАЙНА /2018.11.29 11:30 ЦАГТ/ Чуулган завсарласны дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрээр  “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. УИХ-ын дарга  хуралдаанаа хаяад гарчихлаа. УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш. Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн “тоглоом” нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд хамгаалахаар бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна” гэлээ. С.Чинзориг: ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВААГҮЙ  /2018.11.29 11:00 ЦАГТ/ УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд тайлбар өглөө. Тэрээр “Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаатай холбогдуулан гишүүд бие биеэ ор үндэслэлгүй гүтгэх явдал газар авч байна. Надтай холбогдуулан “Бээвэр” компаниар дамжуулж, ЖДҮХС-гаас  300 сая төгрөгийн зээл авчээ гэдэг мэдээлэл гарлаа. “Бээвэр”компанитай  ямар ч холбоо хамааралгүй. Тиймээс энэ асуудлыг гаргасан УИХ-ын гишүүд надаас болон манай тойргийн сонгогчдоос уучлал гуйхыг  шаардаж байна” гэлээ. УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДАВ /2018.11.29 11:30 ЦАГТ/ УИХ-ын дарга М.Энхболд   Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт ханджээ.  Энэ талаар УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна гэсэн утга бүхий мэдэгдэл хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж хариу ирүүлнэ үү”  гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагад явуулсан байдаг. ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ИРЦ ХҮРСЭНГҮЙ /2018.11.29 14:30 ЦАГТ/ УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар чуул­ганыг түр завсарлуулсан ч ирц бүрдээгүй учир 14:30 цаг хүртэл хойшилсон.  Гэсэн ч үдээс хойш мөн л гишүүдийн ирц хүрсэнгүй. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бям­ба­цогт ажилладаг. Бүрэл­дэхүүнд Х.Баделхан, Д.Лүндээ­жанцан, Б.Наран­­хүү, Л.Мөнх­баатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг байна. ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЦЭЦЭД ХАНДЛАА /2018.11.29 15:00 ЦАГТ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Цэцэд өгчээ. Энэ талаарх байр сууриа цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн юм. АТГ: УЛС ТӨРИЙН ЯВУУРГҮЙ АЖИЛЛАГААНДАА ТАТАН ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖ БАЙНА /2018.11.29 17:00/ АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.  Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням “ Улс төрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн байгууллагыг гүтгэн татан оруулдаг байдал удаа дараа гарч байна. Цаашид энэ улс төрийн явуургүй ажиллагаандаа татан оруулахгүй байхыг сануулж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна” гэсэн юм.   Мөн энэ үеэр УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа гэсэн байдаг.  Энэ үйл явдалтай холбогдуулан орой 18.30 минутад Л.Оюун-Эрдэнэ дахин мэдээлэл хийсэн.  Тэрээр “Би АТГ-ын мэдээлэлд баярлаж байна.   Хэт улс төржсөн үйл явдал болж байна.   Миний хамаарал бүхий нэг ч компани зээл аваагүй. Гишүүдийг дарамталж байгаа нь үнэн” гэсэн юм. “УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СААТААД БАЙНА” /2018.11.29 15:00 ЦАГТ/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхлэх байсан ч УИХ-ын дарга М.Энхболд орж ирсэнгүй. УИХ-ын гишүүн Г.Занданшатар  “Гишүүдийн ирц хангалттай байна.  Гэсэн ч УИХ дарга алга болчихлоо. Төрийн ордонд УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна” гэсэн юм. Ц.ЦОЛМОН: ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДСАНЫ ДАРАА ЧУУЛГАН ХУРАЛДАНА /2018.11.29 16:00 ЦАГТ/ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.  Тэрээр “УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний хувиар картаа хийчихээд хүлээж байгаа” гэсэн юм. Ийнхүү өчигдөр парламентад ямар ч хуралдаан болсонгүй.   Засгийг огцруулах, авч үлдэх өрсөлдөөн улс төрийн хөшигний ард өрнөв.  Бүлэглэл кнопоо тоолж, бүх асуудлыг гацааж өнжлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21