Ч.Улаан зургаа дахь зэргээ нэмэхийн өмнө

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ Улс төрд удсан, удсаныхаа  хэрээр  “Улайлдаггүй бас цайдаггүй Улаан”   хэмээн алдаршсан нэгэн эрхэм бол  Ч.Улаан юм. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож, сонгогдох бүртээ Шадар сайд, Сангийн сайд гэхчлэн зэрэг нэмж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн болоод яаж ийж байгаад сайд болчихдог. 2016 оны сонгуулиар зургаа дахь удаагаа УИХ-ын гишүүн болсон тэрээр саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газарт  ХХААХҮ-ийн сайд Д.Батзоригийг  огцронгуут  оронд нь  нэр дэвшиж намынхаа олонхийн дэмжлэгийг аваад байв. Харин АН-ын бүлэг “Дэмжихгүй” хэмээн завсарлага авч,  түүний араас   Засгийн газрыг огцруулах,  УИХ-ыг тараах тухай асуудлууд ар араасаа тавигдаж улс төр бужигнаснаар  Ч.Улааныг сайдаар батлах асуудал түр хойшлоод байгаа юм. Ингэснээр “Хаан болохыг тэнгэр таалсангүй” гэж кинонд гардагчлан   улс төрд өрнөж эхлээд ужгирч буй үйл явц Ч.Улааны хувьд  “Зургаа дахь удаагаа зэрэг нэмэхийн өмнө”  гэгч  болоод байна. Түүний хувьд нэр дэвших аргаа  олчихдог шалгарсан зальтай, сонгогчдыг урхидаж чаддаг мэхээр ч мэдрэмжтэй нэгэн. Тухайлбал, Сүхбаатар аймгаас тав дахь   удаагаа  нэр дэвшиж  Их хурлын гишүүн болсон тухайд  Монгол Улсын зөвлөх инженер  Т.Доржсүрэн гэдэг эрхэм “Ч.Улаан манай нутгийн хүн биш ээ. 1990-ээд оны сүүлээр хэдэн хүн хөлсөлж намтар түүх зохиолгон  Сүхбаатар аймгийн Дарьгангад төрсөн, өссөн, нутгийн хүн гэж тархи угаасан нөхөр” хэмээн хэвлэлд  ярьсан нь бий. Сайн мэдэх  зарим нь “Сэлэнгэ аймгийн Ерөө голын эрэгт өссөн унаган хүү дээ. Ерөө голын эрэгт төрж, өссөн гэсэндээ усанд жараахай шиг сэлнэ шүү. Хүний амь ч аварч байлаа” хэмээн бахдан ярих юм билээ. Сүхбаатар аймагт нэр дэвшдэг, гардаг нь нэг иймэрхүү  яриа, хөөрөөг дагуулдаг бол 2012 онд МАН-аас нь  УИХ-д нэр дэвших мандат олдохгүй болоод ирмэгч Д.Тэрбишдагвын хамтаар МАХН-д орж сонгуульд ороод намын жагсаалтаар гишүүн болж, улмаар Сангийн сайдын суудалд заларч байв. Улс төрийн судсыг барьж, хийдлийг овжин ашиглаж, гишүүн, сайд болохдоо ч гарамгай, шаламгай  Ч.Улаан энэ удаа ХХААХҮ-ийн сайд болох уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэгтэй  өдрүүд хэр удаан үргэлжлэхийг таашгүй нь. Өнөөдөр л гэхэд  УИХ хуралдах гэтэл дарга М.Энхболд нь зугтаад явчихсан тул хэлэлцэх асуудлууд хойшлогдлоо. Дээр нь  Засгийн газрыг  огцруулах асуудал хүчтэй яригдаж байгаа энэ үед ХХААХҮ-ийн сайдыг томилох талаар “А” гэх авиа ч гарахгүй өнгөрөх нь тодорхой. Ер нь бол  “Засгийн асуудлыг шийдсэний дараа болно” гээд хойшлуулж мэднэ. Засгийн газар нь  огцорвол дараагийн Ерөнхий сайд, шинэ сайд нарын нэрс  яригдах болохоос  улаан хэрүүл дунд гээгдсэн Ч.Улааны тухайд  хүрд эргүүлэх боломж бараг л гарахгүй болов уу. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21