С.Чинзориг: ЖДҮ-тэй холбоотой гүтгэлэгт манай тойргийн иргэдээс уучлал гуйх ёстой

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор дахин хэд хэдэн сайдын нэрийг зарласны дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байсан юм. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тайлбар хийлээ. Тэрээр “Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор улс төрчид нэгнийгээ ор үндэсгүй гүтгэх асуудал газар авч байна. Намайг “Бээвэр” гэдэг компаниараа дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Миний хувьд насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа нэг л удаа "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулж байсан. “Бээвэр” гэдэг компанитай ямар ч холбоогүй. Миний үр хүүхэд, ах дүүсийн дунд тийм компанитай хүн байхгүй. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Би тойрогтоо нэг суманд 2-3 жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичиж өг гэдэг чиглэл өгсөн. Үүнийг би ХХААХҮ-ийн яаманд уламжилсан. Эдгээрээс 40 хувь нь л зээл авсан байдаг. Энэ нь нийтдээ 250 орчим сая төгрөгийн зээл юм билээ. Тийм учраас энэ асуудлыг гаргаж байгаа УИХ-ын гишүүдийг надаас болон манай тойргийн иргэдээс уучлал хүсэхийг шаардаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21