Ж.Бат-Эрдэнийн хөндсөн хоёр асуудал

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр мягмар гариг /2018.11.27/-т У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөдөөс нь харж байгаад хэлсэн үг хоёр асуудлыг хөндсөн. Нэг  дэх нь, ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой үг. “950 саяар гарсан гэдэг чинь үнэн ш дээ. Хоорондоо ярьж байгаад энэ сайд нар аваад явсан ш дээ”. Хоёр дахь нь,”Өргөдлөө би өөрөө өгсөн шүү” гэж. Ж.Бат-Эрдэнийн  хэлсэн нэг дэх ноцтой асуудал нь ЖДҮХС-тай холбоотой асуудал дээр Засгийн газрын жинхэнэ үнэнийг дэлгээд хэлчихлээ. Энэ Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар ижил тэнцүү хэмжээний зээлийг авсан гэдгийг нь батлаад хэлээд өгч байгаатай адил. Түүний энэ үг өмнө нь бас нэг гишүүний намын бүлгийнхээ хурал дээр хэлсэн “Өөрийнхөө нэрээр авч болохгүй гэж хэлэхгүй яасан юм” гэдэг үгтэй үндсэндээ таарч байгаа болохоор Ерөнхий сайд огт мэдэхгүй байсан гэдэг худлаа болж таарч байна. Хоёр дахь  нь Ж.Бат-Эрдэнэ”Өргөдлөө би өөрөө өгсөн шүү” гэдгээ тодотголоо. Яаманд гарсан хүн амины хэрэг, суудлын вагоны осол гээд салбарт нь гарсан асуудлаас болоод Ерөнхий сайд нөгөө нэг ярьдаг алдартай шударга ёсны сэлмээрээ цавчаад л Ж.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэлээ гэх маягийн поп мэдээ “Засаг цаг”-аар хөвөрч байсны цаана нь юу болсныг сайд асан өөрөө товч бөгөөд тодорхойгоор хэлсэн нь энэ л дээ. Товчхондоо бол салбартаа гарсан асуудалд ёс зүйн хариуцлагаа хүлээе гээд түрүүлж дуугарч өргөдлөө өгсөн хүн нь сайд асан Ж.Бат-Эрдэнэ өөрөө аж. Сайдыг өргөдлөө өгсөний дараа хурдан шуурхай арга хэмжээ авсан болох гэсэн хөдөлгөөн өрнөж,  УИХ-д өргөн мэдүүлэхийн оронд өөрөө түрүүлж захирамж гаргаж, Зам тээврийн хөгжлийн сайдын ажлыг нь Шадар сайдад хариуцуулж өгсөн гээд будлиантай юм олон болж байсан билээ.  

Нэг  дэх нь, ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой үг. “950 саяар гарсан гэдэг чинь үнэн ш дээ. Хоорондоо ярьж байгаад энэ сайд нар аваад явсан ш дээ”. Хоёр дахь нь,”Өргөдлөө би өөрөө өгсөн шүү” гэж.

  Төрийн байгуулалтын байнгын хороон дээр мягмар гариг /2018.11.27/-т Ж.Бат-Эрдэнэ гишүүн: -Өнөөдөр энэ танхимд сууж байгаа хүмүүс ард түмний төлөө ажиллах ёстой. Ард түмний төлөө гээд амь насаа алдахаас айхгүй гээд сайд маань ч хэлээд л явж байгаа. Ард түмний төлөө ажиллах юм бол бид юун дээр нь ажиллах юм. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье, ажлын байр бий болгоё, ядуурлаас гаргая гээд энэ юмнуудыг чинь бид дандаа ярьж байх ёстой. Бидний ганц зорилго бол ядууралтай тэмцэх. Ард түмэндээ ажлын байр бий болгох. Үүний төлөө бид тэмцэх ёстой, хийх ёстой, үүний төлөө бид сонгогдсон. Ярихаараа дандаа том том юм яриад байна. Дандаа хөөсрөөд байна. Ерөнхий сайдаа, би тантай нэг кабинетэд ажилласан. Миний бүх асуудлуудыг та дэмжиж байсан, хамтарч сайхан ажилласан, зөв ажилласан, олон ч юмыг амжуулсан. Гэхдээ бас зарим юм чинь таалагдахгүй байна. Тэр тусмаа ЖДҮХС-тай холбоотой, хариуцлагатай холбоотой асуудал үнэхээр таалагдахгүй байна. Би таны өрөөнд ороод хэлж байсан, та санаж байгаа байх. Хэд хэдэн агентлагийн болохгүй байгаа дарга нарын “толгойг няслаад” өгөөч гэж. Ядууралтай тэмцэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэлийн санг гаргаж ирсэн. Нэг сайд нь тэрбум тэрбумаар аваад явчихсан. 950 саяар гарсан гэдэг чинь үнэн ш дээ. Хоорондоо ярьж байгаад энэ сайд нар аваад явсан. 950 сая төгрөгөөр хэдэн жижиг дунд үйлдвэр бий болохын, хэдэн хүн ажилтай болох вэ, хэдэн ажлын байр гарч ирэх үү. Үнэхээр ард түмэндээ хайртай, ард түмнийхээ төлөө ажиллая гэж байгаа юм бол та энэ дээр тэр сэлмээ гаргаж ирээ цавчих ёстой. Содоо, Цэрэнбатаа гэж хэлж байгаад хариуцлагаа тооцоод явах ёстой гэж би бүлгийн хурал дээр хэлсэн. Үүний цаана ард түмний маш их гомдол бухимдал байна. Энэ Их Хурлын танхимд орж ирээд л би жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж ярьсан, тойрог дээрээ ч хэлсэн, маш олон төсөл ирсэн. Дэмжээч гээд, гэтэл нэг нь ч зээл авч чадаагүй. Одоо тэр хүмүүс бухимдаж байна. Надад уурлаж байна. Би тэр хүмүүсийн царайг яаж харах юм. Ард түмэндээ хайртай юм бол ажилтай, орлоготой болгомоор байна. Та Ерөнхий сайдаа, 60 тэрбум, М.Энхболд гээд нэг том дайсан гаргаад ирсэн. Тэр дайсантайгаа л тэмцээд байгаа маягтай. Энэ М.Энхболд гэдэг хүн чинь хурал удирдахаас өөр юмгүй жинхэнэ “шүдгүй арслан” байна. Та үхэхээс айхгүй гэж юу яриад байгаа юм. Хэн таныг алах гээд байгаа юм Ерөнхий сайд аа. Энэ “шүдгүй арслан” алах гээд байгаа юм уу, эсвэл би алах гээд байгаа юм уу. Би нэр төрөө гутаалгамааргүй байна. Тантай сайхан ажилласан, гэхдээ би өргөдлөө өөрөө өгсөн шүү. Би таны өрөөнд орохдоо  бичсэн өргөдлөө ширээн дээр чинь тавьсан шүү гэж хэлсэн билээ. Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21