Д.Баярмагнай: ЖДҮХС-тай холбогдуулан зургаан хүнийг саатуулаад байна

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас зарим асуудлыг тодруулсан юм.  Тэрээр "ЖДҮХС-ийн хэрэгтэй холбоотойгоор одоогийн байдлаар зургаан хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. ЖДҮХС-аас олгогдсон зээл зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Бид ЖДҮХС-аас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна. Хэдэн гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломж байхгүй. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах мэдээлэл өгч болохгүй. ЖДҮХС-аас 222 ААН-д зээл олгох шийдвэр гаргаснаас 211-д нь зээл олгогдсон байна. Тиймээс бүх зээлийг шалгаж байгаа. Одоогоор ямар нэг компани байгууллагыг хаагаад битүүмжлээд шалгаад байгаа юм байхгүй. Зээл зориулалтын дагуу зарцуулагдаж, сангийн шалгуурыг хангаж зээлээ авсан байвал гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй. Прокурорын орлогчийн асуудал шалгагдаж байгаа. Ер нь бол орлогч прокурор өөрөө зээл авчихсан юм байхгүй. Эхнэрийнх нь байгуулсан компани зээл авсан байна лээ. Түүнийг нь бид шалгаж байна. Хэн ч байсан хуулийн хүрээнд шалгах л үүрэгтэй” гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21