У.Хүрэлсүхийн үгний халдвар

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголчууд олон хоног дамнан үргэлжилж буй Засгийн газрыг огцруулах эрх баригч намынхны хэрүүлээс илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгэнд цочирдож орхив. Угтаа Монгол төрийг удирдан залж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа Ерөнхий сайд нь Төрийн сүлд, цаашлаад Монголын ард түмний өмнө албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч бухимдахдаа биеэ барьж дийлсэнгүй юу  “Та нар бүгд ард түмний мөнгөнөөс шаасан. Бүгд хулгайчид” гэж гишүүдийг зандарсан юм. Үнэндээ Ерөнхий сайдын сэнтийд энэ үг тохирох нь битгий хэл төр, ард түмнээ хүндэлдэг бол хэлэх ч эрхгүй баймаар. Ерөнхий сайдын Төрийн ордон, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ямар ч хяналтгүй хэлсэн ш-ээр төгссөн үг олон нийтийг ч багагүй бухимдууллаа. Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үг тэр даруйдаа хэдхэн минутын дотор Хотын дарга асан Э.Бат-Үүлд халдварлав. Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх гэж өдөр өнжин хүлээсэн НИТХ-ын төлөөлөгчид оройн 17:30 цагт хурлаа эхлүүлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг заавал ирүүлнэ гэж шаардсанаар бас л шийдэлд хүрч чадалгүй тарцгаав. НИТХ дахь АН-ын төлөөлөгчид Ерөнхий сайдыг ирэхгүй бол завсарлага авна гэж мэдэгдэхэд МАН-ын бүлгийн гишүүд завсарлагын хугацаагаа тодруулахыг хүсэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргын бүрэн эрх яригдаж байхад Ерөнхий сайд заавал ирэх ёстой. Завсарлагын хугацаагаа хэлэх гэж байна гэж П-ээр эхэлсэн үг хэлж бухимдсан байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан гудамжны үг хэлэхгүй байхыг хүсч, соёлтой байхыг анхааруулахад Хотын дарга асан Э.Бат-Үүл  “Ерөнхий сайддаа хэл” гэжээ. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьцгаадаг.  Ерөнхий сайдын хэлсэн гудамжны үг төрийн алба, ажлыг ингэж л муухай харагдуулж, муу жишиг тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21