С.Амарсайхан: Хуулийн дагуу хурал хойшлогдох боломжтой

2018-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг огцруулах, эсэхийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн санаачлагаар дахин  долоо хоногоор хойшлууллаа.  Захиргааны ерөнхий хуулиар бол Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гүйцэтгэх засаглалын  даргыг  огцруулах хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн хугацаа өчигдөр буюу энэ сарын 27-ноор дуусгавар болсон юм. Хурал хойшлох болсон шалтгааныг НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.   -Нийслэлийн Засаг даргын асуудлыг  хэлэлцэх хуулийн хугацаа дуусгавар болж байхад  НИТХ-ыг хойшлуулсан нь хууль  зөрчиж байгаа юм биш үү? -ИТХ хуульд заасан хугацаагаар асуудлыг хэлэлцэх ёстой.Хэлэлцэж эхэлснээс хойш нам, эвслийн бүлэг завсарлага авсан, эсвэл  өөр хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хурлын дэгийн дагуу завсарлага  өгөх ёстой. Завсарлага авсан  хугацаа тооцогдох ёстой. Хугацаа товлох журам  Иргэний тухай хуулийн зарим зүйл, заалтаар зохицуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй эсвэл хугацаа товлож сунгахаар бол Иргэний тухай хуулийн хугацаа товлох журмын дагуу энэ асуудал зохицуулагдах боломжтой. -Тэгэхээр хурлыг долоо хоногоор хойшлуулах нь хуулийн үндэслэлтэй гэсэн үг үү?         - НИТХ өөрийн   бүрэн эрхийн хүрээнд, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу  асуудлыг  хугацаанд нь  хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-нд  уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Энэ хугацаанд нам, эвслийн бүлэг завсарлага авах эрх  нээлттэй.  Иймээс завсарлага авч үргэлжлэх хугацааг  олгох журмын дагуу шийдсэн. -НИТХ-ын төлөөлөгч  Э.Бат-Үүл “Ерөнхий сайд өөрийн биеэр хуралд оролцож, Засаг даргыг огцруулах үндэслэлээ танилцуулах ёстой”  гэсэн? -Ерөнхий сайд заавал ирэх шаардлагагүй. Огцруулах, хамтарч ажиллахгүй гэсэн шалтгаанаа албан бичиг, саналдаа маш тодорхой зааж ирүүлсэн. Тиймээс бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцээд хариуг хүргүүлэх үүрэгтэй. -Магадгүй ирэх долоо хоногт  дахин завсарлага авбал яах вэ?            - Ирэх долоо хоногоос завсарлага авбал бас л тухайн үед нь шийдвэрээ ярилцаж гаргах ёстой. Үүнийг одоогоор хэлэх боломжгүй. Цааш  сунжрах боломжгүй. Намын бүлгүүд нэг удаа завсарлага авна. Хугацаа дууссаны дараа дахин завсарлага авах  нь хурлын дэгээр боломжгүй. Энэ хугацаанд асуудлаа шийдэх боломжтой гэсэн тайлбар өгсөн.   Гэсэн ч дугаар шилжих мөчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргадаа гаргасан тухай мэдээлэл гарсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21