
С.САРУУЛ
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар эрх баригч хүчин өглөөнөөс хойш бужигналаа. Намынхаа Удирдах зөвлөлд суухгүй гэсэн бичигт 10 гишүүн гарын үсэг зурсан, мөн 35 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ зэргээр 65-ын бүлгийн гишүүд Төрийн ордны өнцөг булан бүрт цаг тутам хэвлэлийн бага хурал зарлаж, сүржин мэдэгдэл хийсэн юм.
Тэгвэл хамгийн сүүлд МАН-ын бүлгийн хуралдаанаас Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орж ирж эсрэг мэдээлэл өгсөн юм.
Эх сурвалж: www.polit.mn
