Л.Энх-Амгалан: Удирдах зөвлөлийн гишүүд албан тушаалаа ашиглаж зээл авсан

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдах зар ирсэн. МАН-ын УЗ 29 гишүүнтэй. Нэр бүхий 10 гишүүн Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлээд байна. Уг шаардлагад МАН-ын УЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр нарын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг нь тогтоогдсон. Эд хууль бусаар, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан. ЖДҮХС-тай холбогдсон гишүүд намын УЗ-ийн хуралд оролцох ёс суртахууны болон саналын эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд бид УЗ-ийн хуралд оролцоно.  УЗ-ийн дарга тэргүүтэй зургаан гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон.MCS миний хамаарал бүхий компани биш. Би маш бага хувьцаа эзэмшдэг. MCS компани Хөгжлийн банкнаас нэг ч  төгрөгийн зээл аваагүй. Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгазаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан” гэлээ. Харин УИХ-ынм гишүүн С.Бямбацогт “Намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Энэ бол өмнөх Их хурлын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд тодорхой ажлуудыг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа санхүүжилтийг авсан. Тухайлбал, Улааанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулахад зориулсан томоохон төслүүд байсан. Эдгээрт оролцоод хийсэн ажлынхаа төлбөрийг авсан. Бусдаар нэг төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 247 концессийн төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан. Олон концессийн гэрээ байдгаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд С.Бямбацогтын, Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын хийснийг онцлоод байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21