
Т.САЙХАН
МАН-ын Удирдах зөвлөлд 29 гишүүн багтдаг. Түүний 13 гишүүн яг одоо Төрийн ордонд Удирдах зөвлөлийн хурлаа эхлүүлээд байна. Үлдсэн гишүүд нь Удирдах зөвлөлийн хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдэж гарын үсгээ зуржээ. Тухайлбал, Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын 10 орчим гишүүн хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн аж. Энэ хурлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.
Эх сурвалж www.polit.mn


