М.Энхболд vs У.Хүрэлсүх

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ардын намын экс дарга, өдгөө УИХ-ын даргаар ажиллаж буй М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар  өнгөрсөн долоо хоногт нэг нь өрөөндөө сэтгүүлчдийг цуглуулж, нөгөө нь улсын хэмжээний телевизээр тус, тус мэдэгдэл хийсэн юм. МАН-ын дарга нарын  МАНАН, “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.  

У.Хүрэлсүх: МАНАН БАЙДГИЙГ МЭДЭРЛЭЭ

-МАНАН гэж бүлэглэл байдгийг хүмүүс  ярьдаг. Үнэхээр  байдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ.

 

-“60 тэрбумын  бичлэг”   үнэн. Тэр яриаг  М.Энхболд хийсэн нь ч үнэн. Иймээс  УИХ-ын дарга М.Энхболдыг би  үүрэгт ажлаа өгөхийг шаардсан. 

 

-М.Энхболдыг  газрын наймаачин гэж ярьдаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. Үүнийхээ төлөө тэр  огцрох ёстой.

 

-Ийм спикер Монгол Улсын төрийг удирдах  ёсгүй гэж бодож байна.

 

-“60 тэрбумын хэрэг”, “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк, Оюутолгой, Монголбанк, Хөгжлийн банк, бонд  концесстой холбоотой хэргийг шалгаж хариуцлага тооцох ёстой. 

 

-“Тос дотроосоо өтдөг” гэдэг шиг төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг. Дээр нь намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна.

 

-ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар төрийн албанд ажиллаж  байгаа  хүмүүсийг   чөлөөлсөн. Цаашдаа ч чөлөөлөх  хүн бий.

 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн  “Шударга бусын хонгил” гээч зүйл   үнэхээр байдаг юм байна.  Би тэр  хонгилоор бас  явж байна. Хонгилыг эвдэх цаг болжээ.

 

-Улс төрийн бусад намууд дотор эерэг бодолтой, зөв үзэлтэй, шударга нийгэм байгуулах гэсэн хүсэлтэй хүмүүс бий.Парламент дотор ч, гадна ч байгаа. Эх орон гэсэн нэг туг дор бүгд нэгдэж тэмцэх цаг болсон.

 

-Үндсэн хуулиа өөрчлөх цаг болжээ. Ард түмэн үүнийг хүсч байна. Бүгдээрээ цаг алдалгүй хийе. Би парламентын засаглалыг дэмждэг. Ингэхдээ хоёр танхимтай парламентыг дэмждэг.

 

М.Энхболд: ШИНЭ МАНАН ҮҮСЧИХ ВИЙ...

-У.Хүрэлсүх  намынхаа дотоод үйл ажиллагаа, өөрийн хүлээсэн үүргийг  биелүүлж чадахгүй байгаагаас  шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна.

 

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах  жагсаал, цуглааныг  дэмжих, өлсөх тухай  ярьж, манай намын байранд иргэд олноор цугларч,  тэднийг зохион байгуулж турхирч байгаа нь  Үндсэн хуулийн  бус аргаар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах  гэсэн оролдлого.

 

-Төр тогтвортой байх  нь Засгийн газрын тогтвортой байх асуудлаас хэд дахин үнэ цэнэтэй.

 

-Би МАНАН байгуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-д  65 гишүүнтэй намыг  хүлээлгэж өгсөн. Шинэ МАНАН үүсэх вий гэдгээс  айж байна.

 

-“60 тэрбумын асуудал”  нь  яриа, улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг.

 

-Би Хотын дарга байхдаа  газар олгож байсан,  зарж байгаагүй.

 

-У.Хүрэлсүхэд  Төрийн ордны хойд талд  газар олгосон. Тэнд  6-7 давхар орон сууц барьж зарж  борлуулсан байх. Тэрийгээ  намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байна. 

 

-“Эрдэнэт”, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум, АСЕМ,  ЖДҮ-ийн асуудал гээд томоохон дуулиант хэргүүдэд Засгийн газар анхаарч, хуулийн байгууллагууд  ажиллах ёстой байтал хийхгүй байна.

 

-Ажлаа хийхгүй байж Засгийн газарт хариуцлага тооцох асуудал  ярихаар  шударга үнэний төлөө зүтгэх гэсэн юм гэж  хий лоозогнож  сүржигнэсэн  байдлаар хандаж,  хэн нэгнийг саад тотгор болоод байна гэж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21