Ж.Мөнхбат юу хийчихэв ээ?

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын үг, үйлдэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Хамгийн анх чуулганы нэгдсэн хуралдаанд валютын ханшийн талаарх Д.Эрдэнэбат гишүүний асуулгад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулах үеэр засгийг огцруулж, УИХ-ыг тараах саналыг тэрээр гаргасан. Ж.Мөнхбат хэлэхдээ “Валютын ханшийн өсөлтийг Засгийн газар тавиад туучихсан. УИХ, Засгийн газрын зарчим яриад удлаа. Чухал асуудал хэлэлцэж байхад Сангийн сайд чинь яагаад байхгүй байгаа юм бэ. Г.Занданшатар та сайд нараа дуудаач. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж байх ёстой шүү дээ. Сая ЖДҮХС-гийн асуудал гарч, сайд нар нь холбогдлоо. Нэг хэсэг уралдаж уучлал гуйдаг үйл явдал өрнөлөө. Дараа нь уралдаж зээлээ төлж гүйлдлээ. Тэрийгээ сайн үйлс хийж байгаа мэтээр сурталчиллаа. Ерөнхий сайд ЖДҮ-чиддээ ямар ч хариуцлага тооцсонгүй. Эцэст нь үнэн үг хэлж, шүүмжилсний төлөө биднийг хэвлэлээр захиалга өгч, мөнгө төлөөд намнаж байна. Жишээ нь намайг гэхэд байр саванд орсон гээд гүтгэж, доромжилж бичүүлж байгаа. Цаашдаа үнэн үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг барина, хорино, гяндална гэж байна. Хэлмэгдүүлэлт явуулж, шинэ Лхүмбийн хэрэг гээчийг гаргаж ирэх гэж байгаа юм уу. Ингэж байхаар Засгийн газар нь огцрооч, УИХ нь ч тарах ёстой. Хуулийн дагуу гишүүд өөрсдөө санаачлага гаргаад УИХ тарая. Би өөрийн баланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна. Намайг дэмжиж байгаа гишүүд гарын үсэг зурахыг уриалж байна” гэсэн юм. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байв. Үүний дараа Ж.Мөнхбат гишүүн УИХ-ыг тараах асуудлаар хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийсэн. Түүний санаа бол Засгийн газрыг огцруулахын төлөө гэж ойлгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүд УИХ-аа тараахдаа хүрэлгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж таарна гэж тэрээр тооцоолсон байх. Засгийн газрыг огцруулахаар Д.Хаянхярваа гишүүн гарын үсэг цуглуулан 27 хүн зурснаар өргөн бариад байгаа бол Ж.Мөнхбатын эхлүүлсэн УИХ-ыг тараах санал эсрэгээрээ У.Хүрэлсүхийн талынханд “бойкот” хийх боломж олгочихлоо. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралд 40 орчим гишүүн оролцоогүй. Үүнийгээ “УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг бойкот зарласан” хэмээн мэдэгдсэн. Эрх баригч намынхан буюу Ерөнхий сайдын талыг барьж буй гишүүд дээр сөрөг хүчнээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар нэгдэн Засгийн газрыг хамгаалахаа ил шулуун зарлаад байна. Эцэст нь УИХ-ын 75 гишүүнээс хэд нь УИХ-ын дарга М.Энхболдыг, хэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжих вэ гэдэг “улс төрийн тоглоом”-ын өрөг саарал ордонд дэлгэгдлээ. Ж.Мөнхбат юу эхлүүлчихв ээ? Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21