“Их чуулган бүрэн эрхийн дагуу намын даргаа сонгосон, улсын бүртгэлд намын даргаар Н.Энхбаярыг бүртгэсэн хэвээр байгаа”

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
-З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү манай намыг төлөөлөхгүй–
Ч.ЗОТОЛ Улс төрд үүссэн нөхцөл байдлын талаар МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж: Н.ЭНХБАЯР ДАРГАТАЙ МАХН-ЫГ БҮРТГЭСЭН ДЭЭД ШҮҮХИЙН БАРИМТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙГАА

-МАХН-ын нэрийг барьж зарим хүн улс төрийн мэдэгдэл хийлээ. Энэ талаар тодруулна уу?

-Г.Бямбасүрэн гэж хүн хэвлэлийн хурал хийж, ард нь О.Баасанхүү нар байгааг телевизээр харлаа. Тэр хүмүүс МАХН-ыг төлөөлөхгүй. Өнөөдөр бид хууль зүйн талаас бүх асуудлыг ярих ёстой. Дээд шүүхэд Н.Энхбаяр даргатай МАХН дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлж, албан ёсны шийдвэрээ авсан. Тэгэхээр энэ хууль ёсных юм. Их чуулган бүрэн эрхийн дагуу намын даргаа сонгосон, улсын бүртгэлд намын даргаар Н.Энхбаярыг бүртгэсэн хэвээр байгаа. МАХН-ын дарга хэн бэ гэдэг тодорхой. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын дарга гэдгийг анх бүртгүүлсэн цаг хугацаа  нь ч, одоо дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд бүртгүүлсэн баримтад ч тодорхой байгаа. Иймд хууль зүйн дагуу Н.Энхбаяр МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Анх МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлд бий. Дараа нь Дээд шүүхийн цахимд мэдээлсэн байгаа. УИХ-ын нөхөн сонгуулийн 42 дугаар тойрогт өрсөлдөхөөр намууд бичиг баримтаа СЕХ-нд өгсөн, түүн дээр ч бий. Аудитын газрын асуулгад хариулсан СЕХ-ны тайлбарт бий. Тэгэхээр өнөөдөр ч Н.Энхбаяр намын дарга хэвээрээ, МАХН даргатай гэдгийг хууль ёсны бүх баримт батлаад байхад О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар нийгмийг төөрөгдүүлж буй нь болчимгүй  хэрэг юм. Энэ хүмүүс намын удирдлагыг гартаа авах гэж Дээд шүүхэд гурван удаа өргөдөл бичээд буцсан. Тэдний хүсэл үндэслэлгүйг шүүх удаа дараагийн шийдвэрээрээ  тогтоочихсон.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: АРДЫН НАМЫН УДИРДЛАГУУД ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРАЛДАЖ БАЙНА

 

-Улс төрийн нөхцөл байд­лын талаар та ямар үнэ­лэлт дүгнэлттэй байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засагт ноцтой байдал үүслээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, эдийн засгийн байдал ихээхэн бүдгэрлээ.Эрх баригч нам дотроо 3-4 хуваагдан  зөрчилдөж байна. 2016 оны сонгуулиар төрийн албыг худалдан авч төрийн эрхэнд гарч ирсэн МАН-ын удирдлагууд эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдаж байна. Сонгуульд төрийн албыг худалдаж, иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг өмнөөс нь төлж саналыг нь худалдаж авсны гор гарч байна. Тиймээс эхний ээлжинд УИХ тарах ёстой шаардлагыг МАХН, улс төрийн намуудаас анх удаа  гаргаж, УИХ-д өргөн барихдаа ЖДҮ-ийн авлига, хээл хахууль, түүний үр дагаврыг тодорхой дурдсан шаардлагыг өгсөн. Цаашид шат дараатай арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ: О.БААСАНХҮҮ  НАМЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ

-Г.Бямбасүрэн, О.Баасанхүү нар  МАХН-ын байр суурийг илэрхийлж  мэдээлэл хийсэн нь ямар учиртай юм бэ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд манай намаас нэг төлөөлөл сонгогдон ажилласан нь О.Баасанхүү. Гэтэл тэр үеэс эхлэн намын төлөөлөл бус хэн нэг хүн, аль нэг бүлэглэлийн захиас даалгавраар ажиллаж, намын эсрэг үйл ажиллагаа явуулж, намыг дотроос нь хагалан бутаргах оролдлого хийж ирсэн учраас тэр хүний хийж байгаа үйлдэл МАХН-ын төлөөллийн байр суурь биш юм. Тэр хүн манай намыг төлөөлөх, УИХ-д намын  байр суурь илэрхийлэх эрхгүй. Сошиалд тавьсан мэдээллийнх нь дор төөрөгдөлд орсон жирийн гишүүдийн байр суурь харагдсан. Тэнд “Таны яриад байгаа үнэн үү, бид намын даргатайгаа уулзмаар байна” гэсэн байна лээ. Гэтэл О.Баасанхүү цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа аятай “Та нарыг очвол зодно шүү” гэсэн байна лээ. Тиймээс түүнийг дагаж төөрөгдөлд орсон хүмүүс нам дээрээ ирж  намын даргатай уулзах хаалга нээлттэйг хэлье.

МАХН-ын залуу гишүүн Б.Батхишиг: ШУДАРГА ЁС ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

-Би Монгол Улсын иргэний болон залуу хүнийхээ хувьд улс оронд тулгамдаж байгаа, дутагдаж байгаа зүйл нь  шударга ёс, ёс зүй гэж үздэг. Үүнээс болж улс орон нийгэм, эдийн засгийн хямралд орж байна. Үүний тод илрэл нь нийгэмд бухимдал үүсгэсэн ЖДҮ-ийн зээл юм. Энэ хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж,  өмч хөрөнгийг хувьдаа завшаагүй  бол өнөөдөр  өчнөөн үйлдвэр, аж ахуйн газар бий болох байсан. Үүнийг судалбал сонирхолтой тоо гарч ирнэ байх. Монголын залуус төр, засгаас их юм шаардахгүй байгаа. Юу хүсч байна гэвэл тогтвортой ажлын байр, амьдралд хүрэлцэхүйц цалин. Гэтэл залуусын амьдралаа босгох боломжийг төрд байгаа хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж үгүй хийж байна. Энэ маш ёс зүйгүй үйлдэл.

Ёс зүйн хорооны дарга Г.Давааням: Г.БЯМБАСҮРЭН МАХН-ЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮН БИШ БОЛСОН

-Манай намын Бага чуулганы гишүүн байсан, одоо бол хасагдчихаад байгаа Г.Бямбасүрэн нарын хүмүүс МАХН-ыг төлөөлж хэвлэлийн хурал хийсэн. Тэд Бага чуулганы гишүүн биш болсон учраас нам төлөөлж ярих  эрхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21