Л.Энх-Амгалан: Эрхзүйт биш эрх мэдэлтнүүдийн засаглалтай боллоо

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс  өмнөх хуралдаанаар/11.22/ Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх гэсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танхимд орж ирээгүй юм. Улс төрийн үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.   Түүний байр суурийг хүргэж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Өнөөдөр Монголд хуулийн засаглал байна уу  үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Өнөөдрийн энэ жишээгээр эрх мэдэлтнүүдийн засаглалтай орон болчихоод байна. Би Ерөнхийлөгчийг Засгийн газраас өргөн барьсан төсөвт хориг тавьсан гэж ойлгосон. Гэтэл энэ нь цаанаа УИХ-д,Үндсэн хуульд хориг тавьсан хэрэг юм байна.  Ийм байж болох уу. Бид бүгд төрдөө тангараг өргөсөн. Улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн дээдлэнэ гэсэн.  Монголын Улсын төсвөөс илүү эрхэмлэн дээдлэх ийм эрх ашиг өнөөдөр бидэнд байгаа юу.  Эдийн засаг чинь хоригтой болчихлоо шүү дээ.  Ерөнхийлөгчөө.  Нүүрс чинь гарахаа больчихлоо.  Одоо 2019 онд Монгол Улс төсөвгүй болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна.  Энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг.  Энэ нь огцруулах үндэслэл мөн.  Зүгээр нэг намын дарга хүн ингэж төрийн дээр гарч сууж болдог юм уу.  Эрх баригч намын дарга болохоос биш ингэж төрийн бойкотлож болдог юм уу. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлсөн бэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк зэвсгээр яах гэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Ерөнхий сайд гурван сая хүний эрх ашгийг төлөө байна уу, өөрийнхөө сандал суудлын төлөө байна уу. Монгол Улсад зөндөө сонгууль болдог. Ингэж бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын даргыг би хараагүй юм байна. Засгийн газар огцорч л байсан. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын дарга, Ерөнхий сайдыг би хараагүй юм байна. Өнөөдөр хуурамч шударга ёс ярьдаг багтай Ерөнхий сайд Монгол Улсад хэрэгтэй юу. У.Хүрэлсүх өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд хийх ёс суртахууны эрхгүй хүн гэдгээ харууллаа. УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд шүү. УИХ-ын өмнө хууль тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Ерөнхий сайд шүү. Гэтэл өнөөдөр УИХ-д халдаж байна. Ийм аймшигтай юм болж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй. Энэ улс оронд юу болох гээд байна. Ерөнхийлөгч юу хийгээд байна вэ.  Үндсэндээ бид Үндсэн хуулийн зөрчил рүү явж байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21