Худалдааны болон санхүүгийн эрсдэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ОЮУН Дэлхийн эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байгаа ч арилжааны хямралд орж, санхүүгийн хүндрэлд хүргэж болзошгүй эрсдэл гарч ирлээ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллын тайланд дурджээ. Тайланд ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүрнэ гэжээ. Түүнчлэн худалдааны маргаан даамжрах, эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр 2021 он гэхэд дэлхийн эдийн засаг 0.8 хувиар буурах эрсдэлтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд илүү сайн, үр дүнтэй, цогц хамтын ажиллагаа шаардлагатай хэмээн шинжээчид тэмдэглэсэн байна. ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Груриа “Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.7 хувьтай байгаа бол 2019, 2020 онд 3.5 хувь болж саарах төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь хамтын ажиллагаа суларсантай холбоотой. Худалдааны үнийн бодлого, цаашид дүрмээ чангатгасан ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа нь худалдааны өсөлтийг бууруулах, дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн амьжиргааны төвшинд сөрөг нөлөөтэй. Дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд илүү сайн, үр дүнтэй, цогц хамтын ажиллагаа шаардлагатай” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр бодлого боловсруулагчид олон улсын дүрэм журамд суурилсан худалдааны системд итгэх итгэлийг сэргээж, өсөлтийг дээшлүүлж, амьжиргааны төвшинг нэмэгдүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэх ялангуяа, эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэхийг уриалж байна гэжээ. Түүнчлэн 2019 онд эдийн засаг саарсан төсөөлөл нь Турк, Аргентин, Бразил зэрэг хөгжиж буй зах зээлээс улам бүр доройтох хандлагатай байгаа аж. Тиймээс 2020 онд цаашид буурах хандлагатай байгаа учраас урт хугацаанд арилжаа хийж, санхүүгийн хямралыг багасгахад хүргэж буй аж. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага АНУ-ын 2018, 2019 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 2.7 хувьд хэвээр үлдээсэн байна. Харин энэ үзүүлэлт 2020 онд 2.1 хувь болж саарах эрсдэлтэй байгаа аж. Татвар бууруулах шинэчлэлийн нөлөө буурахын дээр үнэ нэмэгдүүлэх бодлого бизнесийн салбарынхны зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засаг ирэх онд 6.6 хувиар өсөх төлөвтэй байгаа бол энэ үзүүлэлт 2020 онд зургаан хувь буюу 30 жилийн доод төвшинд хүрч саарна гэжээ. АНУ худалдааны үнийн бодлогоо чангатгахтай зэрэгцээд БНХАУ үүнээс хүлээх эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж байна. Харин Европын эдийн засаг ирэх онд хоёр хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2020 онд 1.6 хувь болж саарна гэжээ. Эх сурвалж www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21