Ерөнхийлөгчийн хориг үлдэхэд Л.Болд, Ж.Батзандан нарын санал дутав

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга  өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт зарлиг гаргаж, 2019 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Энэ нь бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан дөрөв дэх хориг нь байлаа.  Ерөнхийлөгчийн хориг өнгөрсөн баасан гаригт Төсвийн байнгын хорооны хурал дээр “унасан”.  Мөн  өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ч дэмжигдсэнгүй, хоёр кноп дутлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд  “Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас эд нар худлаа шалтаг хэлж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвар хийсэн хувилбар ажлын хэсэг дээр байсан.  Уг нь өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа” гэсээр хуралдааны танхимаас гарсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаа ирээгүй гэсэн мэдээлэл байлаа. Ийнхүү эрх баригч нам Ерөнхийлөгчийн дөрөв дэх хоригийг хүлээж авсангүй, ирэх оны төсвөө “боосон” чигээр нь  явуулах нь зүйтэй гэж үзэв. Намын бүлэг болон хоёр байнгын хорооны хурал дээр унасан учраас Ерөнхийлөгчийн хоригийн асуудал цааш хэлэлцэгдэхгүй дуусч байна.  Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг суулгаж, Мал аж ахуйн сан байгуулж, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү хоригийг тавиад байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21