Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас чөлөөлөхийг дэмжлээ

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /11.21/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.Тэрээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас  түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг онцлов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сайн жишгийг харуулж байгааг онцлоод, Засгийн газар, Ерөнхий сайдын  зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар мэдэгдсэн эсэхийг тодруулав. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцсон, тооцохоор ярьсан асуудал байхгүй байна” гэж хариулсан.Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд нарыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг ярилцсан” гэсэн нэмэлт тайлбар өглөө. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21