Унагах аврах хоёрын ялгааг мэдрэх мөч

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Улс төрд ассан улаан гэрэл түгшүүрийн дохио өгч, анивчиж эхлэв. Эрх баригч намыг улс төрийн зөрчилтэй  олон асуудлаа шийдээд зөвшилцөөд цааш явна гэж харж байсан ч тэд нэлээд ээдрээтэй замыг сонголоо. МАН-ын дотоод зөрчил бүлэглэлүүдийн эрх ашиг эцэстээ Тусгаар тогтнолын ордноос хальж, Төрийн ордонд орж ирэв.   Ёстой нөгөө улс төрд үүрдийн найз гэж байдаггүй үүрдийн эрх ашиг байдаг гэдгийг улс төрийн акциуд харуулж байна.  2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчид хоёр дахь Засгийн газраа унагах асуудлыг гаргаж тавилаа.  Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд огцрох уу гэдгийг удахгүй шийдэх гэж байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар унах уу, тэмцэх үү гэдэг нь улс төрийн хүрээнд асуултын тэмдэгтэй хүлээгдэж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол энэ Засгийн газрын хувь заяа шийдэгдэхэд 14 хоногийн хугацаа үлдчихлээ.  Улс төрийн нөхцөл байдлаас харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар тийм ч амархан буугаад өгчихгүй нь тодорхой.  Тэдэнд хувилбар ч байгаа.  Ер нь У.Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчид буюу МАН-ын 33-ын бүлэг, түүний ар тал хүчтэй байна. Тиймдээ ч яг жилийн өмнө өөрөө Шадар сайдаар нь ажилласан байсан  Засгийн газраа  У.Хүрэлсүх унагаж байлаа. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодорч, ойрын хүмүүстэй сайдын суудал хуваарилж явсан.   Удахгүй улс төрийн ууган хүчин, УИХ-д 65 суудалтай МАН-ын дарга болсон.  Яг тэр үед өнөөдрийнх шиг улс төрийн нөхцөл байдалд орж, буланд шахуулна гэж хэн мэдэх билээ.  Харин одоо Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын яг жилийн өмнө мэдэрч байсан улс төрийн муухай мэдрэмж У.Хүрэлсүхэд мэдрэгдэж л байгаа. Инээж байсан намын нөхөд нь нуруугаа харуулаад нулимах ямар байдгийг тэр ойлгож байгаа.   Тэгэхээр У.Хүрэлсүх Засгийн газрыг яаж унагах вэ гэдгийг сайн мэднэ.  Харин  яаж авч үлдэх вэ  гэдэг  тийм улс төрийн уран тоглолтыг хийж чадах уу гэдгийг харах үлдэж байна.  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа анх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ хоёр үндсэн шаардлага тавьсан байдаг. Тэр нь  ЖДҮХС-тай нэр холбогдсон сайд нарыг албан тушаалаас нь огцруулах. Дараа нь, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай улс төрийн хариуцлага тооцож чөлөөлөх шаардлага байсан юм. Ерөнхий сайдын зүгээс эдгээр саналуудыг хүлээж авбал Засгийн газрыг огцруулах асуудал байнгын хороо, УИХ дээр унаж, эх нь эцэхгүй тугал нь турахгүй үлдэж болно.  Тодруулбал, нэг талд У.Хүрэлсүхийн зүгээс хэл амны бай болоод байгаа ЖДҮХС-гаас зээл авсан сайд нараа намынхаа генсектэй явуулж, нөгөө талаас буюу 32-ын бүлэглэлээс  Б.Ундармаа, Ж.Энхбаяр тэргүүтэй зээл авсан гишүүдээ явуулахаар тохиролцох боломжтой. Энэ хувилбар улс төрийн хөшигний ард яригдаагүй биш яригдсан л байх учиртай.  Харин одоо хүртэл тохиролцож чадаагүй хэрэг.  Дараагийн нэг хувилбар нь нэлээд ээдрээтэй.  Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн  парламентыг тараах асуудлыг ярьж байна.  Энэ асуудлаар гарын үсэг цуглуулаад явж байгаа хүмүүс ч бий.  Уг нь манай улс парламентын засаглалтай орон.  Гэтэл ямар учир, сонирхолтой энэ улс төрийг хийж байгаа нь  одоогоор тодорхойгүй байгаа.  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдвал давхар УИХ-ыг  тараах асуудал сөхөгдөж магадгүй байна. Учир нь Шинээр  Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор баталж  чадахгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах талаар хуульд заасан байдаг. Тэгэхээр МАН-ын 33 бүлэг  буюу У.Хүрэлсүхийн тал гуравдугаар ээлжийн Засгийн газрын асуудлыг гацааж мэднэ.  Тэгээд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ парламент тарах тийм хувилбар ч яригдаж эхэлсэн байна.   Гэхдээ эхлээд энэ Засгийн газар унах  уу,  үгүй юу гэдэг нь анхаарлын төвд байгаа.    Уналаа гэхэд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ.  Дараагийн Засгийн газраас бид юу хүлээх вэ гээд улс төрийн энэ олон  асуудалд МАН-ынхан эрүүл, саруул өнцгөөс хандаасай билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21