Хотын даргыг огцруулаад хэн хожих вэ?

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЖАРГАЛСҮРЭН Эрх мэдэлтнүүд хуйвалдаж хулгайн замаар Жижиг Дунд Үйлдвэрийн сангаас зээл авцгааж хууль зөрчсөн үйлдэл олон нийтийн дургүйцлийг мөн ч их хүргэж байна. Харин төр, засгийн удирдах нөхөд энэ бусармаг үйл явдалд чухам яаж хандаж байнав гэвэл гэм хийсэн нөхдөө хамгаалах гэж арга ядаж  байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг. Тэгсэн хэрнээ хажуугаар нь бас биенээ огцруулах гэж улайрах болов.  “Ичсэн хүн хүн ална” гэгчээр буруутны нэг гол бай болоод байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэхэд өөрөөсөө бусдыг огцруулах аянд мордоод байна. УИХ-ын даргыг бас намын бүлгийн даргаа огцруулна гэж мэдэгдсэн. Тэр огцруулах нэрэндээ Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг дээхнүүр багтааж Нийслэлийн Иргэдийн Хуралд санал болгосон. Уг санал дээр олон түмэн тун гайхаж байгаа юм. Өөрийгөө огцруулъя гэхтэй зэрэг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Б.Хаянхярваа гэхэд тун эмзэг хандсан төдийгүй Ерөнхий сайдыгаа тэгвэл чи бас огцор гэж шаардсан. Одоо тэр санаагаа гүйцэлдүүлэхээр гарын үсэг цуглуулж яваа гэсэн. Гэтэл Су.Батболд гэдэг хүн яагаад чимээгүй шахам байгаад байгаа юм бол ... Түүнд алив дайралтын эсрэг зогсож чадахгүйд хүрэх ямар шалтгаан байна вэ? Үнэнд гүйцэгдлээ гэж бодох хүн байна гэж үү. Зүгээр л ажил албаа муугүй гүйцэтгэж байсан хүн гэнэт гүжир гүтгэлэгт бууж өгч ялих шалихгүй шалтгааны улмаас ч юм уу, хэн нэгэнт ятгалгаар эсвэл өнөөгийн улс төрд бий болоод байгаа шударга бусын салхинд дайруулаад “тохиролцоо” гэдэг агуулга муутай саарал үйлийн нэг гол баатар болох гэж байна уу. Тийм баймгүй юм. Уг нь Су.Батболд элдэв эрээн бараан хэрэгт орооцолдож байгаагүй л хүн. Улс төрд халагдах цэрэг шиг догширсон нөхөр ч биш харьцангуй залуу нэгэн гэхдээ юм үзсэн ч толгой гэж болно. Монголын парламен­тэд дөрвөн удаа сонгогдож, Хууль Зүйн сайд, бас Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрыг удирдаж байснаараа улс төрийг хэнээ ч дутахгүй гадарлах болсон байх л учиртай. Өөрөө “Сундуйн Батболд гэдэг хүн Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн юм шүү” гэж хэлсэн нь би улс төрийг ойлгодог болсон гэсэн үг биз. Төрийн ажилтай зэрэгцүүлж морь, бөх гэж зарим шиг тэр савсагнаагүй өдий хүрсэн. Уг нь бол уяач удмын гэвэл түүнийг л хэлэхээр дээ. Аав нь Сэргэлэн сумандаа төдийгүй улсад нэртэй явсан уяачид хоёр Сундуйгийн нэг байлаа. Ингэж бодвол С.Батболд Богд уулыг өвөрлөнхөн адуу мал бараадаж аягүй бол залаатай малгай духдуулж булган  хүрэм эгэлдэргэлчихсэн хот руу хааяахан саравчилж явах байсан байх. Гэтэл тэр тэгээгүй ээ. Хоёр жилийн өмнөөс хотын дарга болсноосоо хойш түүнийг тун чамгүй сайн ажиллаж байна уу даа гэж нийслэлийн иргэд ярьдаг юм билээ. Арав гаруйхан хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн Хурал ээлжит тайланг нь сонсоод түүний ажлыг “хангалттай” гэж үнэлсэн бий. Гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу дэд төв” байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн нэг хороонд амжилттай хэрэгжүүлж 200 өрх айл хашаандаа халуун, хүйтэн устай болж Сэлбэ, Баянхошуу гэсэн дэд төвүүдэд Азийн Хөгжлийн банктай хамтран орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил өрнөж байгааг сайшаасан байдаг. Үүгээрээ Нийслэлийн Иргэдийн Хурал хотын даргатай хамтран ажиллах гэрээгээ сунгасан гэсэн үг юм. Түүнээс өмнө Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ч нэг биш удаа түүнийг Хотын хөгжлийн бодлогыг ханган ажиллаж чадаж байна гэж үнэлсэн удаатай. Засгийн газрын өргөмжлөл ч хүртээж байлаа. Гэтэл тэр сайн үнэлгээний чимэгтэй үг нь огтхон ч алсраагүй байхад зангаа хувирган хотын даргыг огцруулъя гэх болов. Үүнд ямар учир шалтгаан байгаа нь тун бүрхэг. Лавтайяа эрхэлсэн ажил, мөрийн хөтөлбөрийнх нь хувьд алдаа эндэл тун бага байх. Гэтэл У.Хүрэлсүх “Су Батболд огцор” гэсэн нэр толгой дээрээ өргөн зогсоо нь чухам ямар ааш юм. Энэ авирлалаа Намын Удирдах Зөвлөлийн Хуралд оруулж дэмжүүлсэн шиг яваа гэх. Удирдах Зөвлөлийнхөн нь тэр саналыг эхлээд тийм таатай  хүлээж авсангүй бололтой юм билээ. Гэхдээ намын даргын даалгавар ч гэж бодсон уу, зарим нь бас учир шалтгаан эрж мунгинасан л дуулдсан. Эцэст нь санал хураахад бэлэн луйвар тус болж намын даргын байр суурь дэмжигдсэн юм байх. Уг нь хуулиа дагадагсан бол төрийн өндөр албан тушаалтныг огцруулах асуудлыг намын удирдах зөвлөл гэдэг төрийн бус байгууллага хэлэлцэх эрх зүйн үндэс байхгүй гэж хуульчид хэлж байгаа юм. Бас УИХ-ын дарга М.Энхболдыг жаран тэмбумын асуудалд нэр холбогдсон учир сандал, ширээнээсээ бууж байгаад шалгуул гэж шахсан гэх. Энэ ч бас эрх мэдлээсээ арай хэтийдсэн санаа байж магадгүй. Тэр 60 турбумын, ЖДҮ-ийн хэрэг хоёрыг дэнслээд үзэх юм бол тус сангаас УИХ-ын гишүүд, сайд нар тэрбумаар нь зээл авсан нь гарт баригдаж нүдэнд үзэгдэх гэмт хэрэг шүү дээ. Гэтэл уг гэмт явдлын жинхэнэ эзнийг нь өршөөж үлдээчихээд албатуудыг нь шоронд хорьчихоод байгааг юу гэж үзмээр ч юм бэ? Тэгэхээр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийг бодож замаа цэвэрлэх аминч санаа өвөрлөж байна уу. Тэр хэлсэндээ хүрээд Б.Хаянхярвааг бүлгийн даргаас нь мулталчихлаа. Энэ бага мэт зүйл боловч өөртөө “дайсан” нэмж байж мэдэх юм. Су.Батболдын хувьд намынхаа удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж аваад ЖДҮ-ийн хэргийн толгойлогч Б.Батзориг шиг тохиролцоонд автаж өөрөө санал гаргасан нэр зүүгээд ч юм уу “За би огцоръё” гэх юм бол нэг талдаа инээдэмтэй юм болноо доо. Яагаад гэхээр нөгөө нэг бичлэгээс л боллоо гэж олон нийт ойлгоно шүү дээ. Тэр нэг удаа сонинд өгсөн ярилцлагадаа -Намайг элдвээр муу хэлээд байхад нь би тоохгүй л яваад байсан. Сүүлдээ арай дэндлээ. Хотын дарга гэдэг албан тушаалд олон хүний шунал шингэж байдаг бололтой юм. Яг хийхээр амаргүй л ажил. Тэр шуугианыг зохион байгуулалттайгаар тарааж байгаа хүмүүст нэг зүйлийг шулуухан хэлье. Бичлэг байгаа бол одоо тавьчих. Битгий худлаа синсаац хөөцөлд. Улс төр үнэхээрийн бохирдож ёс суртахуунгүй болж байгаагийн жишээ энэ гэж цоглог нь аргагүй хэлсэн бий. Тэгээд цааш нь би энэ албан тушаалд шунаж дурладаг хүн биш. Тиймдээ ч Нийслэлийн Намын хорооны даргын сонгуульд ялж чадаагүйдээ өөртөө дүгнэлт хийж байгаа л даа гэсэн үг хавчуулсан нь тэр гүжир гүтгэлэг бүхнийг хэний даалгавраар хэн хийгээд байгааг мэдэж байна гэсэн үг юмсан уу. За яахав. Тохиролцоо хохиролцооны аль нэг байгаад Су.Батболд гэдэг хүн албан тушаалаасаа огцордог юм бол өнөөгийн бохирдож гүйцсэн улс төрд дахин нэг хар толбо болсон буруу жишиг тогтох уршигтай юм. Ямар жишиг гэл дээ. Та ажил үүргээ онц биелүүлж байгаа юм байна. Гэхдээ таны гарын нэг хуруу муруй, хөлийн чинь хоёр хуруу мухардуу юм. Тиймээс даргын албан тушаалд тэнцэхгүй ээ гэсэнтэй агаар нэг ойлгогдох юм. Нөгөө талаар Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид УИХ-ынхныг дуурайн хийрхэж бас л дэмий улс төржвөл улс төрд нэгэн бузар зам засалцах болно. Харин чин шударгыг барих юм бол хотын дарга суудалдаа хэвээр үлдэх боломж бий. Засаг даргыг огцруулчихлаа гэж бодъё. Дараагийн Засаг даргыг тодруулах үйл явц Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж батлах цаг хугацаатай яг давхцана. Ерөнхийлөн захиран зарцуулах хүн нь байхгүй нөхцөлд төсвийг хэлэлцэж таарах уу даа. Аль аль нь амжихад хэцүү. Иймээс Хотын даргыг огцруулаад хэн хожих вэ? Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21