ЖДҮ-ийн зээл тойрсон ядуу тайлбарууд

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан,хамаарал бүхий УИХ-ын  40-өөд гишүүн байгаа гэсэн мэдээлэл бий. Тэд эхнээсээ нэр нь тодроод явж байгаа ч  “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэгчээр мөн ч ядуу, аргацаасан тайлбарууд   хэлцгээж  бауйг  олон нийт харж байна. Ард түмэнд олддоггүй жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг авсан эрхэм гишүүд юу ярьж байгааг тоймлон хүргэе.  

Н.Оюундарь: Хүүгийнхээ зээлийг  төлчихнө

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Red star club”  компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан. Тэрээр “Би зээл  нь  нөлөөлөөлгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдмаар байна  гэж асууж байсан.  Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлээ эргүүлээд төлчихнө. Бусдын өмнөөс болон хүүгийнхээ өмнөөс уучлал хүсье.  

Б.Наранхүү: Дэргэдэх эрдэнээ анзаардаггүй юм байна

УИХ-д ах дүү хоёр гишүүн байгаа нь Б.Наранхүү,Б. Саранчимэг  нар юм. Тэгвэл Б.Саранчимэг гишүүн  ЖДҮ –ийг дэмжих сангаас хоёр тэрбум төгрөгийн зээл авсан асуудал  яригдангуут Б.Наранхүү  олны өмнө гарч ирж “Би дүүгийнхээ  зээлийг төлчихнө. Нэмээд хоёр тэрбум төгрөгийг бас дүүдээ зээлүүлнэ. Дэргэдээ байгаа эрдэнээ хүн анзаардаггүй юм байна” гэв.  

Н.Учрал: Зээлээ хугацаанаас нь өмнө төлчихнө

ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, сайд нар авсан гэх мэдээлэл цацагдмагц   Н.Учрал гишүүн олон нийтийн өмнө гарч ирж  “Манай аавын эзэмшил  “Хүннү” ХХК нь ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл олгох сангаас 950 сая төгрөг авсанд миний оролцоо, нөлөө байсан мэтээр хардлага сэрдлэг гарлаа.   "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ” хэмээсэн. Улаан хувьсгалчийн  дүрээр аавыгаа ийнхүү илчилж, амиа хоохойлсон түүнийг улс төрийн хүрээнийхэн “Манай УИХ-д алдарт Павка Морозов бас байдгийг харууллаа” хэмээн хошигнож байна.  

Б.Ундармаагийн гадаад худалдаа эрхэлдэг компани  ЖДҮ эрхлэгч мөн үү?

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх “Капитал” банк   ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг зориулалтаар нь бусаар буюу банк өөрөө ашиглаж байна гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсан. Мөн түүний хамаарал бүхий  “Доктор МЭИК” компани Улсын бүртгэлийн газарт гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн бол   ЖДҮХС-гаас зээл авсан мэдээлэл гараад байна. “Капитал” банкны зүгээс ЖДҮ эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн бол Б.Ундармаа гишүүн компанийнхаа тухайд “Зээл аваагүй” хэмээн сэтгүүлчдээс зугтаж байгаа билээ.  

А.Сүхбат: ЖДҮ-ийн зээлийг тайлбарлаж өгөөгүй намын дарга нарын  буруу

УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат  ЖДҮХС-гаас  хувийн хамаарал бүхий компниар дамжуулан зээл авсан гэх мэдээлэл гарсан. Тэрээр  сэтгүүлчдийн асуултад “Баримтаа гаргаад ир” хэмээн  бултсан. Гэтэл  “Шинэ сонгогдсон гишүүд бид юугаа мэдэх билээ дээ. Намын дарга нар тайлбарлаж өгсөн   бол юу гэж  ЖДҮХС-гаас зээл авах юм бэ. Зүгээр юм байна л гэж ойлгосон хэмээн   ярьж явсан сурагтай.  

Б.Батзориг: Хариуцлагаа хүлээж сайдын ажлаа өгье

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан  УИХ-ын гишүүн Б.Батзориг  “Хариуцлагаа хүлээн, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаж байна” гэсэн тайлбарыг олны өмнө хийсэн. Гэхдээ ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Тэрээр сайд, гишүүдэд  ЖДҮ-ийг дэмжих зээл олгосон үйлдэлдээ эсвэл өөрийн хамаарал бүхий компанидаа  зээл авсан асуудалдаа ийнхүү хариуцлага хүлээв үү гэдэг асуулт одоо ч байна.  

Г.Солтан: Компани  байгуулсан үнэн, гэхдээ  үйл ажиллагаанд нь оролцдоггүй

УИХ-ын гишүүн Г.Солтаны үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан гэж яригдаад байгаа. Түүний хувьд  тус компанийг үүсгэн байгуулсан хэдий ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэсэн тайлбарыг өгсөн. Харин МАН-ын бүлгээс гаргасан зээлээ эргүүлэн төлөх үүргийн талаар “Би аваагүй учир зээлээ эргэн төлөх боломжтой эсэх талаар компаниас нь асуу. Компани нь зээлээ юунд зарцуулсан байна, зарцуулаагүй бол төлөх байлгүй дээ. Компанитай нь ярь,  би өмнөөс нь шийдвэр гаргах эрхгүй” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn        
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

18 цаг 43 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

21 цаг 32 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22