ЖДҮХС-тай холбогдох залуу гишүүдийн тоо нэмэгдэх нь

2018-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу салбарын сайдаасаа эхлээд Засгийн газрын гишүүн,  Их Хурлын зарим гишүүн, МАН-ын генсек гэхчлэн эрх баригч намынхан ханцуй шамлан орчихсон нь тодорхой болж, хууль хяналтын байгууллагууд өргөн хүрээтэй шалгалт хийж байна.  Шалгалтын явцад ЖДҮХС-гаас зээл авсан хоёр компанийн захирлыг өчигдөр АТГ-аас саатууулжээ. Тэд бол Жаргалант харвест ХХК-ийн захирал Л.Батсүрэн, Хас говь  ХХК-ийн захирал Э.Чагнаасүрэн нар аж. Жаргалант харвест ХХК нь ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  Жаргалант харвест ХХК-г үүсгэн байгуулагч нь Нирун овогт Л.Батсүрэн, үйл ажиллагааны чиглэл нь үр тариа гурилын үйлдвэрлэл эрхлэлт, хадгалалт, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа гэж бүртгэлийн мэдээлэлдээ дурджээ. Нирун овогт Л.Батсүрэн нь мөн Херо контент групп ХХК  гэдэг компанийн эзэн нь юм байна. Түүний  100 хувь эзэмшдэг Хэвлэлийн эх бэлтгэх, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Гадаад худалдаа, Уран сайхны болон баримтат кино хийх, Дуу, дүрс бичлэг, клип хийх гээд урлаг соёлын чиглэл рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг байна. Хас говь транс ХХК нь /зарим нэг мэдээллээр Хас говь ХХК/ 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ойрын хүн бөгөөд бараг байгуулагдаад л хэдхэн сар болоод их хэмжээний зээл авсан гэдэг мэдээлэл цахим орчинд ихээхэн тархсан. Эрхэм гишүүн Л.Энхболд өөртэй нь нэр холбогдоод байгаа компаниудын талаар “Нүүрсний хулгайчдын явуулга” гэж эсэргүүцэж байгаа. Гэхдээ  “Нүүрсний хулгайчдын явуулга” гэж бултах гээд нэг их хол явахгүй болж байх шиг байна. Мөн Л.Энхболд гишүүнээс гадна эдгээр компанитай холбогдох гишүүд байгаа гэх мэдээлэл ч байна. Чуулганы танхимд нэлээд шударга маягтайгаар ярьдаг хоёр залуу гишүүн байгаа гэж яригдаж байгаа бөгөөд чухам хэн болохыг эргэн тодруулж мэдээлэх болно. Л.Батсүрэн, Э.Чагнаадорж нарын захирлаар ажилладаг компанитай  хамаатан садангийн сүлжээгээр холбогдох өөр нэг компани гарч ирж байгаа аж. Тэр нь Азийн говь.  650 сая төгрөгийн зээл авчээ. Жаргалант харвест ХХК: 1,2 тэрбум /захирал Нирун овогт Л.Батсүрэн/ Хас говь транс ХХК:  950 сая /захирал Э.Чагнаадорж/ Азийн говь ХХК: 650 сая нийлээд 2,8 тэрбум төгрөгийн зээлийн асуудал энд яригдаж байгаа бөгөөд энэхүү мөнгө чухам юунд зарцуулагдсан бэ, нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд болон өөр хоёр ч залуу гишүүнтэй холбогдох уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох буй заа. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21