Д.Эрдэнэбат: Засгийн газрын асуудалд сөрөг хүчин оролцохгүй

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар байр сууриа  илэрхийллээ.   -Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Танай  намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? -Өнөөдрийн төр засагт  авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох  шаардлагатай  гэсэн байр суурийг манай бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт  илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа МАН-ын дотоод асуудалд Ардчилсан нам оролцохгүй байгаа. Учир нь эрх баригчдын дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн.  Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Дараагийн анхаарал татаж байгаа сэдэв УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаа 60 тэрбумын асуудлаар  тавьсан бидний шаардлага ч мөн хэвээр байгаа. Төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо, шударга бус үйлдлүүд  хэрээс хэтэрчихлээ нэг тийш нь шийдэх ёстой гэсэн  ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээд байх шаарлага байхгүй. Ер нь бидний шаардлага хэвээрээ гэдгийг ойлгох хэрэгтэй. -Засгийн газрыг огцруулахаар 26 гишүүн гарын үсэг зурсан байна гэсэн. Та мэдсэн үү.  Ямар мэдээлэлтэй байна вэ? -Засгийн газраа хэрхэх асуудлаа яах нь эрх баригчдын асуудал.Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал. Өмнө нь хэлж байсан үгээ дахиад нэг хэлье. 2016 оны сонгуулиар өнөөдрийн эрх баригчдад үнэмлэхүй олонхийн саналыг ард түмэн итгэж өгсөн. Энэ итгэл мөхөж байгаа нь тун харамсалтай. Монгол Улсын хувь заяа эрх баригчдын гарт байна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Парламентын тогтолцоо ардчилсан монгол улсыг авч явах уу, нэг эсвэл хаантай болох уу, бүүр коммунизм руугаа буцаж орох уу гэдэг асуудалд сөрөг хүчний есөн гишүүн шийдэхгүй. Үүнийг үнэмлэхүй олонхи эрх баригчид шийднэ. -Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай бичиг хүргүүлсэн. Ер нь УИХ-ыг тарах нь зөв юм уу? -Ардчилсан Монгол Улсад оносон алдсан олон зүйл бий. Хүний эрх, эрх чөлөө, та бидний ярилцаад сууж байгаа ч гэсэн асар том эрх чөлөө юм.  Энэ бол Ардчилсан Монгол Улс. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлсийг өөрийнхөө гараар утсгана гэж байхгүй.  Харин УИХ тарахдаа тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд. Түүнээс биш гадны шахалтаар ч юм уу хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бид цаашид ажиллаж чадахаа болилоо гээд гарын үсгээ зураад Үндсэн хуулийн өөрөө тарах заалтын дагуу тарна гэж шийдэх юм бол бид тэр талд нь байна. -Хэрэв Засгийн газар огцроод танай намтай хамтарсан Засаг байгуулах санал тавьбал? -Тийм юм байхгүй ээ. Есөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж юу байхав. Нэгэнт ачаагаа үүрсэн бол барианд хүртлээ үүрч явах  эсэхээ эрх баригчид өөрсдөө л шийд. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21