ЖДҮ хэмээх сүлжээ

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Зорилтот бүлгийн мөнгөнд гар дүрсэн өндөр албан тушаалтнуудаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ялгахын тулд “жинхэнэ эзэд” гэж нэрлэх хэрэг гарах нь. Одоогийн нөхцөл байдлаас харвал төсвөөс хуваарилсан мөнгөнөөс “жинхэнэ эзэд” нь бараг “амсаагүй” бололтой. Учир нь ЖДҮХС-гаас зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй материалын 130 гаруй нь төрийн албан тушаалтнуудын хамсаатанд очсон байх магадлалтай. Харин зээл авч чадаагүй үйлдвэрлэгчдийн 800 гаруй  материалын учир явдал, зангилааг тайлахаар АТГ ажиллаж эхлээд байна.   ПРОКУРОРООС ИХ ХУРАЛД “ХАЯГЛАХ” ДАРААГИЙН ГИШҮҮД ХЭН БАЙХ ВЭ?   Бага хүүтэй зээл авах иргэдийн боломжийг булаасан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр сүүлийн 10 гаруй хоногийн турш сая, тэрбум төгрөгийн тамга, тэмдэгтэй бланктайгаа хөвөрсөөр байгаа юм. Энэ янзаараа ёстой л 76 гишүүн, сайд, дарга нараас ЖДҮХС-гаас гэр бүл, танил тал, нутаг ус, ургийн хамаарал бүхий хүнээрээ дамжуулан зээл аваагүйг нь тоолбол илүү хялбар болж мэдэхээр нөхцөл байдал үүслээ. ЖДҮХС-гийн дуулиан дэгдэж салбарыг нь удирдаж байсан сайдаас эхлээд нэр бүхий албан тушаалтнуудын хариуцлагын асуудал хөндөгдөж байна. Мөн хууль хяналтын байгууллагаас ч цөөнгүй хүмүүсийг шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулж, хилийн хориг тогтоогоод байгаа юм. Харин ЖДҮХС-гийн мөнгийг дээгүүрээ хуваарилах ажлыг гардан хийсэн гэж хэлж болохоор тухайн үед салбарыг хариуцаж байсан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь “тайлах” саналыг Ерөнхий прокурор парламентын танхимд оруулж ирсэн ч эрхэм гишүүд зөвшөөрөөгүйг ард түмэн харсан. Тэгвэл Б.Батзоригийн араас парламентын танхимд бүрэн эрх нь хөндөгдөх дараагийн гишүүдийн нэрийг прокурорын байгууллагаас зэхээд эхэлжээ. Ойрын үед Ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д оруулахаар төлөвлөж буйг эх сурвалж баталлаа. Харин энэ удаа 76 гишүүн эрүүгийн хэрэгт татагдсан “ангийн нөхдөө” Б.Батзориг гишүүн шиг хаацайлаад авч үлдэх эсэхийг харах л үлдэж байгаа юм. Одоогийн байд­лаар ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авсан хамсаатны утасны үзүүр УИХ-ын гишүүн Б.Батзоригоос эхлээд Х.Болорчулуун, Г.Солтан, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Н.Учрал,Н.Цэрэнбат, Б.Наранхүү, Л.Энхбол, А.Сүхбат нараар үргэлжлэн хөвөрч байна. Гэвч үзүүр нь хаана хүрээд дуусахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ  АТГ сэжүүрээс атгаж ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн харилцаа хамаарлыг нягталж эхэлжээ. Тодруулбал, бүхэл бүтэн сүлжээ болчихоод зах зухаасаа задарч буй ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын харилцан хамаарал, улсын бүртгэл, хэн үүсгэсэн, хөрөнгө оруулсан, ах,дүү хамаатан садан нь удирддаг эсэх гэсэн “аалзны тор”-ыг тайлах юм. Ингэснээр хэн гэдэг төрийн албан тушаалтан ураг төрөл, танил талаараа дамжуулан төсвийн мөнгийг эрх ашгийн зөрчил үүсгэн авсан нь ил болно. ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн дундаас “Эпота Анарваан” компанидаа 1.2 тэрбумын зээл авсан мэдээлэл нь ил болоод байгаа Б.Батзоригийнх нэмэгдэж гурван тэрбум даваад байгаа аж. Түүнчлэн хууль хяналтынхан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, ойрын хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авсан байна. Харин манай сонины өчигдрийн дугаартаа нийтэлсэн Б.Батзориг, Н.Цэрэнбат нарын хамаарал бүхий “Наму дэвжих” ХХК-тай холбоотой баримтууд аль хэдийн АТГ-ын овоо хараанд өртөж шалгагдаж байгаа аж.   ЖДҮХС-ГИЙН “ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙН МАТЕРИАЛЫГ ТАТАЖ АВЧ ШАЛГАЖ БАЙНА   АТГ-аас ЖДҮХС-гийн зээл, зарцуулалтад орсон ашиг сонирхлын зөрчилтэй  холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ЖДҮХС-тай нэр холбогдоод байгаа гишүүдэд хэрэг бүртгэл нээхээс гадна төсөлд хамрагдаж чадаагүй 800 гаруй үйлдвэрлэгчдийн материалыг татаж авч шалгаж байгаа юм. Тодруулбал, дээрх хуулийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хэлнэ гэжээ. Энэ дагуу АТГ-аас ЖДҮХС-тай холбоотойгоор гурван чиглэлээр ажиллаж байгаагийн дотор Мөрдөн шалгах буюу ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг хориод байгаа бол  сангийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хориглоод байгаа юм. Мөн уржигдархан энэ хэрэгтэй холбогдуулан дахин 2-3 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн дээр дурдсанчлан ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэл нээж, прокурорын хяналт дор шалгаж байгаа юм. АТГ-ын хяналт шалгалтын хүрээнд ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор бусад гэх төрийн албан тушаалтнууд нөлөөлсөн эсэх ашиг сонирхлын зөрчлийг давхар шалгаж байна. Мөн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан дүн шинжилгээ хийж буй бас нэг ажил бол хүсэлт гаргасан “жинхэнэ эзэд” юуны учир зээл авч чадаагүй эсэхтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгохоор төсөл санаачлагч иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүсэлтээ өгсөн ч зээлд хамрагдаж чадаагүй 800 гаруй иргэн, аж ахуйн материалыг хянаж байгаагаас харвал улс төрчдийн үнэн төрхийг илчилж, олон нийтийн бухимдуулаад буй ЖДҮХС гэгч пирамид нурж байгаа бололтой. Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21