Д.Хаянхярваа:ЖДҮ-ийн зээлийг Засгийн газрыг унагасны шан харамжид авсан

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өчигдөр /2018.11.12/ үдийн өмнөөс эхэлж хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилж хэд хэдэн шийдвэр гаргав. Хурал үдээс хойш 17:00 цагт завсарлахын өмнөхөн ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжиж, Хотын дарга Су.Батболдыг огцруулах, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөөд байсан юм. Мөн хэд хэдэн сайд хариуцлага тооцох асуудлыг ч сөхсөн байна. Харин хурал завсарлаад 18:00 цагт эргэж орсноор УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар санал хураалтад Удирдах зөвлөлийн нийт 28 гишүүний 16 нь огцруулах санал өгчээ. Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдэд тайлбарыг өгөхдөө “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг бүлгийн даргын суудлаас нь огцруулъя гэж Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргалаа. Олон түмэн үүнийг харж байгаа байх. ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг зохион байгуулалттай бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрыг унагаахаар үгсэн тохиролцсоныхоо шан харамжид авсан байх үндэстэй. Тийм учраас энэ саналыг би удаан тэвчиж байж өнөөдөр /2018.11.12/ холбогдох хүмүүст нь хариуцлага тооцооч гэдэг саналыг тавьсан. Бүлгийн даргын ажлаа өгөхөд надад харамсах зүйл алга. Харин зохион байгуулалттай бүлэг хэргийг би цааш нь ил тод ард түмэнд хүргэнэ. Намайг бүлгийн даргаас огцруулахад хүргэсэн үндэслэл гэдэгт нэгдүгээрт ЖДҮ-ийг хамгаалсан, хоёрдугаарт бүлгийг хагалсан гэдэг шалтгааныг хэлж байна лээ. Бүлэг хагалсан гэдэг асуудлыг би огт ойлгоогүй. Бүлгийг хэн хагалсан бэ гэдгийг олон түмэн мэдэж байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21