МАН дахин задарч, АН-ыг С.Эрдэнэ өөрийн гараар хагалж эхэллээ

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Жижиг, дундын зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудал эрх баригч МАН-ыг дахин бужигнууллаа. Авсныг нь бус аваагүйг нь тоолбол гарын арван хүрмээр болж байх шиг байна. Сүүлдээ энэ сангаас зээл аваагүй гишүүдийнхээ нэр устай мэдээ тарааж тэднийхээ уурыг хүргэж байна. Ингэвэл бүгдээрээ адилхан болж, хэрэг явдал намдана гэж зээл авсан гишүүд нь үзсэн бололтой юм. Гэвч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас эхлээд ихэд бухимдаж “...Энэ гүтгэлгээ зогсоо. Хэрэв би авсан байвал УИХ-ын дэд даргын албан тушаал өгнө. УИХ-ын гишүүнээсээ ч татгалзана” гэж мэдэгдлээ. Ер нь бол энэ байдал МАН-д дахин задарлаа. Өнгөрсөн жилээс эхлээд ярьж, нэрлэж ирсэн 32-ын бүлэг, 33-ын бүлэг “тарсан” гэсэн үг. Оронд нь шинэ хуваагдлаар буюу 60 тэрбумынхан, Жижиг дундынхан гэсэн хоёр том бүлэг бий болов. Цар хүрээ, гишүүдийн тоо, нийгэмд үзүүлэх нөлөөгөөрөө Жижиг дундын бүлэг нь 60 тэрбумынхнаасаа хамаагүй нүсэр болж байна. Өнгөрсөн долоо хоногт Жижиг дундын зээлийг өөрийн юм шиг тараасан экс сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүн хэвээр нь авч үлдэхэд энэ бүлгийн бяр харагдсан. Бас хэр зэрэг олуулаа вэ гэдгээ ч харуулсан. Тэгвэл АН-ын хагарал ч ил болоод ирлээ. АН-ын албан ёсны фракцууд “албан ёсоор” С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцдэг болсон. Ийм явдал С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш далдуур үргэлжилж байгаа. Харин С.Эрдэнэ ийм нөхдүүдэд сануулга өгч, даргын эрх мэдлийн бярыг үзүүлэхээр заримаас нь “барьж авч” эхэллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаагаар АН-аас хөөх тушаалыг гаргасан. Яг үнэндээ өнөөх Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллахдаа 2016 оноос хойш болсон УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудаар намдаа ялалт авч үлдсэн цөөхөн даргын нэг гэдэг. Харин өөрийг нь эсэргүүцдэг, гэхдээ ардаа том татаасгүй учраас Д.Пүрэвдаваад арга хэмжээ авч эхэлсэн гэж АН-ынхан ярьж байна. Үргэлжлүүлээд энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Т.Батцогт, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг намаас хөөсөн тушаалыг тус дүүргийн АН-ын дарга Д.Нүрзэдээр гаргуулжээ. Тэднээс Т.Батцогт НИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  .Ихцэнгэл нь АН-ын ахмад гишүүн бөгөөд АН-ын үүрийн дарга юм байна. Ийн АН дахь хагарлыг С.Эрдэнэ дарга өөрийн гараар эхлүүллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21