УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гаас “зээл авагсад”-ын тоог нэмлээ

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.ДАМДИН-ОЧИР Хөөрхий, талх, нарийн боов, хиам даршилсан мах, оймс, бээлийхнээс эхлээд гутал хувцас, хашаа хороо, барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохоор ХХААХҮЯ-ны дэргэд ЖДҮХС гээчийг байгуулж байв. Банкны зээл авч биенесээ хөгжүүлэх гэхээр барьцаа хөрөнгөөс эхлээд уначихдаг болохоор төр ингэж жижиг дунд бизнесийг дэмжих шийдвэр гаргасан нь энэ. ЖДҮХС-г байгуулаад, ажиллуулаад арваад жил өнгөрсөн. Гэвч зорилтот салбар хөгждөггүй. Өнөөх жижиг дунд бизнес, үйлдвэр эрхлэгчид нь зовлогоо зовоосон хэвээр. Гэтэл 20-иод хоногийн өмнө ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой материал нийтэд ил болж цацагдсанаар энэ бүхний учир зангилаа тайлагдаад ирлээ.   Хамгийн харамсалтай нь энэ санг хариуцдаг сайд нь, эрх баригч намын УИХ дахь гишүүд тэр чигтээ холбогдлоо. Ард түмэн маш дургүй байна. АТГ эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрх баригч МАН-ынхан шууд болон дам байдлаар энэ зээлтэй холбогдсон нь ил болсоор байгаа. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг ЖДҮХС-тай чухам ямар сэжмээр явж очоод холбогдчихов гэдгийг тайлбарлая.   УИХ-ын гишүүн Б.Саранчимэг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. УИХ-ын гишүү., “Мон Ураны”-ы Б.Наранхүүгийн төрсөн эгч юм. Тэрээр хоёр ч эмэгтэй дүүтэй. Дүү нарынх нь талаар хэлсэн нь Б.Саранчимэг дүү нарынхаа нэр дээр компаниар дамжуулан ЖДҮХС-тай холбогдогдоод байгаа юм.   ЖДҮХС-гаас 2018 онд зээл авсан компани, хувь хүмүүсийн нэрсийн жагсаалтын 77 дугаарт “Сингапурхэльткейр сентр” ХХК гэж бий. Энэ компани ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 800 сая төгрөгийн зээл авчээ. Аваад гурван сар гаруйхан болж байна гэсэн үг.   “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийг Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр УБЕГ-т бүртгүүлж байжээ. Хамгийн хачирхалтай нь энэ компани Гадаад худалдаа, Худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл 800 сая төгрөгийн зээл маань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой байдаг. Энэ утгаар нь харвал “яриа хөөрөө”-гүй бол Б.Батзориг сайд, С.Төгсбилэг захирал хоёр яагаад ч ийм компанид 800 сая төгрөг өгөхгүй нь ойлгомжтой.   Дашрамд хэлэхэд, “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг нь өөрийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс нэлээд их хэмжээний мөнгөний авлагатай юм байна.   УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АТГ-т 2017 оныхоо хөрөнгө, орлогыг мэдүүлэхдээ өөрийнхөө дүү,  “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг, өөрийн дүү Б.Оюунаагийнхаа нөхөр, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат хоёрт 232 сая төгрөгийн  өртэй гэжээ. Энэ өр сүүлийн гурван жилийн турш Б.Саранчимэгийн ХОМ-т бичигдэж байгаа юм. Гэхдээ 2015, 2016 оны ХОМ-д нь хүргэн В.Үнэнбат, Капитал банк хоёрт 369.6 сая төгрөгийн өртэй гэж бичигдэж байсан юм. Харин 2017 онд өр нь 137 саяар хасагдаад, Капитал банкнаас дүү Б.Одончимэг рүү нь шилжсэн байна. Яахав, энэ ах дүүгийн хоорондын аваа, өгөө байж таарна. Гэхдээ УИХ-ын гишүүд яаж ийгээд хамаарал бүхий компанидаа зээл авчихаад байхад Б.Саранчимэгийг огтоос нөлөөлөөгүй гээд шууд хэлчихэж бас болохгүй юм. Тэгээд бас төрсөн дүүгийнх нь хаа хамаагүй гадаад худалдаа эрхэлдэг компани 800 сая төгрөгийн зээл авчихсан байдаг. Бага дүүгийнх нь нөхөр бас ЖДҮХС-тай хаяа зэрэгцсэн ТЭДС-гийн захирлаар ажиллаж байдаг.   Ямар ч байсан ийм үед Б.Саранчимэг сайд болно гэдэг ч юм уу, энэ зээлийг өөрөөсөө тээр хол шидэх аргагүй юм. Бас тун удахгүй хүргэн дүүгийнх нь захирлаар нь ажилладаг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт руу ард түмэн ч, АТГ ч өнгийх гэж байгаа мэдээлэл дуулдаад эхэлсэн байна шүү. Эх сурвалж: polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

20 цаг 10 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

23 цаг 0 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22