Танилц: Жижиг дундын сан руу гараа дүрсэн МАН-ын Удирдах зөвлөлийн ДӨРВӨН гишүүн

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.Уянга  МАН-ын бүлэг өчигдөр /2018.11.06/-д хуралдаж, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэж, “бүрэн эрхтэй нь авч үлдээнэ” гэдэг улс төрийн шийдвэр гаргаж, өнөөдөр түүнийгээ УИХ-ын чуулганы танхимд баталгаажууллаа. Ингэснээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг намынхаа гишүүд, түүний хамаарал бүхий компаниудад тэрбум тэрбумаар нь өгсөн Б.Батзориг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэйгээрээ АТГ-т очиж мэдүүлэг өгөх болж таарч байгаа юм. МАН яагаад ингэж Б.Батзоригийг тултал нь хамгаалаад байна вэ гэдэг нь угтаа бол МАН-ынхан өөрсдөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн сан руу гүн гэгч нь гараа шургуулчихсантай л холбогдоод байгаа гэдгийг олон нийтэд ил болоод байгаа мэдээллүүд нотлоод байгаа билээ. МАН-ын намын Удирдах зөвлөл гэхэд 29 гишүүнтэй. Тэдгээрээс дөрөв нь ил шууд өөрсдийн мэдлийн компаниараа ингэж зээл авсан байна. МАН-ын Генсек Д.Амарбаясгалан болон төрсөн ах, эгч нарынх нь үүсгэн байгуулсан компани “Агротехнологи шижирт” ХХК ЖДҮХС-гаас 950 сая, 2017 онд "Тайшир өргөө” ХХК-даа 375 сая төгрөгийн зээл авсан баримт ил болов. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компаниараа 950 сая төгрөг, Зам тээвэр, хөгжлийн сайд  Я.Содбаатарын  Эпато анарваан” ХХК 1.2 тэрбум, Г.Солтаны “Монгол Шаазан” ХХК 950 сая төгрөг авчээ. МАН-ын Удирдах зөвлөлд хэн хэн багтдаг вэ МАН-ын Их хурал өнгөрсөн жилийн 11 сарын 20-23 өдрүүдэд болсон. Их хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилжээ. МАН-ын албан ёсны сайтад УЗ-ийн зөвлөлийн гишүүдийн нэр байхгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараах 29 гишүүний нэр ил болоод байгаа юм. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн даргалдаг Удирдах зөвлөлийн  29 гишүүний цөөнгүй нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авчээ. Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 2. Ц.Бат-Энх /МАН-ын нарийн бичгийн дарга/ 3. М.Энхболд /УИХ-ын дарга/ 4. Л.Энх-Амгалан /УИХ-ын дэд дарга/ 5. Д.Хаянхярваа /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/ 6. Я.Содбаатар /УИХ дахь бүлгийн дэд дарга/ 7. Б.Саранчимэг/ УИХ дахь бүлгийн дэд дарга/ 8. Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн, Шадар сайд/ 9. Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд/ 10. Г.Занданшатар /УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/ 11. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд/ 12. Сү.Батболд /УИХ-ын гишүүн/ 13. Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/ 14. Т.Аюурсайхан/УИХ-ын гишүүн/ 15. Г.Солтан/УИХ-ын гишүүн/ 16. С.Бямбацогт/УИХ-ын гишүүн/ 17. Л.Оюун-Эрдэнэ/УИХ-ын гишүүн/ 18. Ж.Энхбаяр/УИХ-ын гишүүн/ 19. Д.Тогтохсүрэн/УИХ-ын гишүүн/ 20. Ж.Мөнхбат/УИХ-ын гишүүн/ 21. Ц.Гарамжав/УИХ-ын гишүүн/ 22. Д.Оюунхорол/УИХ-ын гишүүн/ 23. М.Оюунчимэг/УИХ-ын гишүүн/ 24. Г.Мөнхцэцэг/УИХ-ын гишүүн/ 25. Су.Батболд /Нийслэлийн засаг дарга/ 26. Д.Содбилэг/УИХ-ын гишүүн/ 27. Д.Сарангэрэл/УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд/ 28. Ж.Ганбаатар/УИХ-ын гишүүн/ 29. Ч.Улаан /УИХ-ын гишүүн/ Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21