ЖДҮХС-гаас хулгайлсан намын гишүүдийнхээ  хулгайг амралтаар далдлах гэв үү,   Ардын намын дарга аа?

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.Зотол Эзэн Чингис хааны мэндэлсэн, “Монголын бахархлын өдөр”-ийг тохиолдуулан  дөрөв хоног амрах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргаснаар монголчууд бүх нийтээрээ амрах боллоо. Энэ нь ард түмнээ ачилж амрааж буй хэрэг огт биш юм. Ардын намын сайд, гишүүд өнөөдөр бүгд  ханцуйгаа  шамлаад  Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн ёроолд нь хүртэл гараа дүрчихээд байж байгаа. Тэгээд нүүрэн дээрээ “Уучлаарай” гэсэн  баг наагаад хаа сайгүй  тархи угааж яваа. Тэгвэл намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь мэргэн арга олсон нь бүх нийтийн дөрөв хоног амрааснаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас намын гишүүдийнхээ хулгайлсан намын гишүүдийнхээ хулгайг далдлах, саармагжулулах гэсэн муу арга сэджээ. Энэ нь юугаар батлагдаж байна вэ гэвэл, оны эхнээс  төлөвлөсөн, зарласан зүйлгүй  явж байснаа гэнэт хулгайн хэрэг сөхөгдөнгүүт дөрөв хоног амар  гэсэн явдал.  Нэг ёсондоо “Бидний хийсэн хулгайг мартаад ирээрэй”  гэсэнтэй утга нэг ард түмнийг  доромжилж байна шүү дээ,  Ардын намынхан. Гэтэл гэнэт зарлан  амрааж буй энэ дөрөв хоногийн  амралтаас болж  87 хүүхдийн товлогдоод байсан хагалгаа хойшилсон гэж сошиалд пост, коммент бичсэн хүмүүс мэдээлсэн байна. Дээр нь баасан гаригт эмнэлэгт үзүүлэх, оношилгоо хийлгэх, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах, шинжилгээ өгөх  зэргээр дугаар аваад байсан хүмүүсийн ажил ч талаар болж байгаа юм. Мөн эдгээр өдөр ажил хэргийн уулзалт, хурал цуглаан зарласан байгууллагуудад ч хүндрэл учирчээ. Гаднаас зочин урьсан зарим  олон улсын байгууллага  тун эвгүй байдалд орж, зохицуулах гэж бэрхшээл  учирч байгаа   мэдээлэл ч  дуулдсан.  Энэ мэтчилэн ямар ч төлөвлөлтгүйгээр гэнэт зарласан дөрөв хоногийн бүх нийтийн амралт иргэдийн ажил, амьдралд  төвөг чирэгдэл учрууллаа. Бусад улс орнууд  оны эхнээс бүх ажлаа тодорхой болгон  хугацааг  товлож календарьчилсан төлөвлөгөө гаргадаг. Эсвэл өмнөх ондоо дараа оныхоо ажлыг яриад жин тан болгочихдог.  Тухайлбал, ОХУ шинэ хичээлийн жилд боловсролын салбарт  юу хийх талаарх төлөвлөгөөгөө өнгөрсөн есдүгээр сард бүгдийг нь тодорхойлж товлон зарлажээ. БНХАУ олимпийн  нэг наадмаас нөгөөг хүртэлх  дөрвөн жилийн  төлөвлөгөөгөө гаргаад болоод л байна. Тэр байтугай улсынхаа бодлогыг тав, таван жилээр төлөвлөж хэрэгжүүлээд хөгжиж байна. Ядаж хоёр хөршийнхөө энэ мэт жишээнээс манай төр, засгийн өндөрлөгүүд суралцаж улс орныхоо дотоодод юу хийхээ төлөвлөж сурах хэрэгтэй баймаар. Залхуурлаа гэхэд ядаж л Чингис хааны төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлэх гэх мэт томоохон түүхэн үйл явдлыг  бүх ард түмнээрээ баяр бахархал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхэд  Монголын төр бодлогоор хандаж, оны эхнээс төвлөж бүх нийтэд зарладаг байх ёстой шүү дээ. Тэгвэл төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүс  тэр дагуу нь ажлаа зохицуулж, төлөвлөнө. Ажлаа алдах, цалгардах явдал гарахгүй. Аялал, жуулчлал эрхэлдэг компаниуд гэхэд л жилийн өмнөөс “Чингис хааны төрсөн өдөр”-ийн аялалын маршрут гаргаад захиалгаа авчихсан байна. “Монгол бахархлын өдрөөр ийм газруудаар аялаарай” гээд сурталчилгаагаа эртнээс цацаад эхэлчихсэн, бүх юм жин тан болчихсон байх болно. Мэдээж одоо цаг тулсан үед  гэнэт зарлаад аялал зохион байгуулна гэж  байхгүй. Цаашид Монголын төр, Засгийн газар төлөвлөдөг, хэрэгжүүлдэг болчихоосой.   Эх сурвалж: www.polit.mn 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21