Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн. Ажлаа өгч болно

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь парламентын нэр хүнд, гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Энэ үеэр  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төр, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд анхаарья. Өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж шударга зөв ажиллаж, ёсзүйтэй байж чадна.  Үүний дараа хууль хяналтын байгууллагаас шударга ажиллахыг шаардая. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүн байсан хүний талаар ярьж байхад Ерөнхий сайд энд суугаад сонсох ёстой байсан. Гэтэл орж ирсэнгүй. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-ыг тараах асуудлыг хөндөж турхирдаг боллоо. Тухайлбал, өчигдөр бүлгийн хурал дээр Ерөнхий сайд нь УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Засгийн газар УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнах ёстой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэж гээд сууж байна. Эсвэл өөрөө ажлаа өгөөд тэр юмандаа ханцуй шамлан орох ёстой. Эсвэл Үндсэн хуулиа биелүүлж ажлаа хийх ёстой. Бид ийм замбараагүй байж болохгүй. ҮАБЗ-ийн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана гэж байгаад дуугүй сууж болохгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж хатуу хэлмээр байна. Хүн бүхэн ёсзүйтэй баймаар байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21