Протокол: Эх орныхоо эрх ашгаас урвасан хүмүүсийг УИХ хамгаалсан нь үнэн

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг өнөөдрийн /2018.11.07/ чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Түүнийг УИХ-ын гишүүдийн 86.6 хувь нь авч үлдэх кноп гарлаа. Энэ үеэр гишүүдийн хэн юу хэлснийг хүргэж байна. -УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:   -УИХ бол ард түмний төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл өнөөдөр бидний дунд эх орныхоо эрх ашгаас урвасан хүмүүс бий. Тэднийг УИХ хамгаалсан нь ч үнэн. Төрийн ёс жаяг гэж байх ёстой. Эх орноо худалдсан хүмүүс зүгээр явж байна. Хулгайч нарыг хамгаалсныхаа төлөө УИХ-ын нэр хүнд унаж байна. Хуулийн буруутай гаргалгаа бидэнд байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай гээд балай хууль гаргасан. Бүх гэмт хэргийн үйлдлээ дарагдуулах боломжийг уг хуулиар бий болгосон. Мөн үүнтэй зэрэгцүүлээд Өршөөлийн тухай хуулийг баталсан. Нуун дарагдуулсан хэрэг дээр эрүү үүсгэж болохгүй гээд  заачихсан. Мөн нөгөө талаар томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон. -УИХ-ын гишүүн Л.Болд: -Энэ УИХ ард түмний төлөөлөл биш болчихлоо. Гишүүд нь сонгогчдоосоо биш намаасаа уучлал гуйгаад гүйгээд байдаг. -УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Парламентад олон жил сууж хууль баталсан хүмүүс но-той. Монгол Улсыг саарал жагсаалтад орохыг УИХ-ын гишүүд хийсэн. Гишүүдийн баталсан хуулиас болсон.  УИХ хогийн сав шиг ойлгогдож байна. Тиймээс бид сангуудаа цэгцлэх зэргээр асуудалд бодитой хандах хэрэгтэй. Агентлаг, аймгийн Засаг дарга ажлаа тайлагнадаг больё.Тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүйгээр нэг хоёр хүнийг сольсноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг сүүлийн 27 жил харлаа. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох “Эрдэнэт”, бондууд, Асем, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шалгалт юу болж байна. Зарим асуудлыг маш түргэн оруулж ирэх атлаа хэдэн жил болсон асуудлын хажуугаар яагаад таг дуугүй байдаг юм бэ? Мэдээж УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь маш буруу. Энэ сангаас зээл авах хүсэлтэй хүмүүс надад ханддаг. Энэ асуудал гэнэт өнөөдөр бий болсон асуудал биш. Өнгөрсөн хугацаанд байсан асуудал. Нийгэм шударга байдлыг хүсч байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ тухайн үед Хуульзүйн, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн удирдлага дор баталсан. Тус эрүүгийн хуулийн гол арга ясыг барьж батлуулсан хүн бол таны орлогч УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн бий. Эрүүгийн хуультай хамт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль мөн батлагдсан. Харамсалтай нь, эцсийн найруулга сонсож чадаагүй гэдэг шалтгаанаар уг хуулийн төсөл хэрэгжээгүй байсан. Ингээд 2016 онд дахин тус хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах  төсөл УИХ-дээр орж ирсэн. Үйлийн үртэйгээрээ би л ахалсан. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх хуулийн гол зорилго нь хэргийг мөрдөгч биш танай прокурор байгууллага анхнаас нь хөтөлж шалгах  мөрдөх үүрэг хүлээсэн. Гэтэл би ял шийтгэлийн бодлогыг бууруулсан мэт Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан над руу  хэлж болохгүй. Өнөөдөр Монголын шоронд найман мянга гаруй хүн ял эдэлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулийн үр нөлөө өгөөжөөр гурван мянга гаруй хүн ял эдэлж байна.  Шадар сайд Ө.Энхтүвшин: -УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж хэлж байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын яриа зөрж байна. Улсын Ерөнхий прокурорт бүх эрх мэдлийг хангалттай өгчихсөн гэж хэлж байна. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Үүнийгээ засъя л даа. Мөн гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ. -УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Монгол Улс, хууль хяналтын байгууллагад шударга ёс байна уу. Ард түмэн өлссөндөө биш шударга ёс нэхэж бухимдаж байна. Дуулиантай томоохон хэргүүдийг шийдэхгүй арваад жил болж байна. Монголчуудын нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуульд захирагдаж амьдардаг болсон. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг шалгасан хэргийг байнгын хороогоор хэлэлцүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хариу нь хаана байна. Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: -Б.Батзориг сангийнхаа төлөө хийсэн хэрэгт нь улстөрийн хариуцлага хүлээлгэчихлээ. УИХ-ыг тараах ажил сүүлийн нэг жил зохион байгуулалттай явагдаж байна. Тарна гэж энэ индэр дээрээс хүртэл мэдэгдсэн. Үүний дараа нэвтрүүлэгт хүртэл ороод дараа нь уг асуудал УИХ-д орж ирж байгаа байдлыг харж л байгаа шүү дээ. Энэ төр хаашаа яваад байна вэ. Засаглалын тогтолцоог ингэж хийж болохгүй. УИХ-ын Д.Оюунхорол: -Монголын улс төрд бий болсон өнөөгийн нөхцөл байдал нийгмийн бухимдуулж байгаа. Монголын улс төрд ард түмэн итгэл алдарсан. Зарим гишүүн аливаа асуудал үүсмэгц улс төржүүлж асуудлыг өөр тал руу нь хандуулдаг  нь харамсалтай.  Сонгууль болоход богино хугацаа үлдсэн. Иргэдийн гомдлыг тооцоолж байна уу. УИХ-ын Л.Болд гишүүн улс төрийн нэмэх оноо авах гэж дандаа чуулганы индэр дээрээс ард түмэн рүү турхирдаг. Монголын парламент харьцангуй сайн ажиллаж байгаа. Бид аливаа төсөл хөтөлбөрийг гацаалгүйгээр явуулж байгаа. Бидэнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ засаж залруулах шаардлага бий. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төр, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд анхаарья. Өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж шударга зөв ажиллаж, ёсзүйтэй байж чадна. Засгийн газрын гишүүн байсан хүний талаар ярьж байхад Ерөнхий сайд энд суугаад сонсох ёстой байсан. Гэтэл орж ирсэнгүй. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-ыг тараах асуудлыг хөндөж турхирдаг боллоо. Тухайлбал, өчигдөр бүлгийн хурал дээр Ерөнхий сайд нь УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Засгийн газар үйл ажиллагаагаа тайлагнах ёстой хүн төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэж гээд сууж байна. Эсвэл өөрөө ажлаа өгөөд тэр юмандаа ханцуй шамлан орох ёстой. Эсвэл Үндсэн хуулиа биелүүлж ажлаа хийх ёстой. Бид ийм замбараагүй байж болохгүй. ҮАБЗ-ийн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана гэж байгаад дуугүй сууж болохгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж хатуу хэлмээр байна. Хүн бүхэн ёсзүйтэй Эх сурвалж: www.polit.mn
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

18 цаг 34 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

18 цаг 34 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Уржигдар 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Уржигдар 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Уржигдар 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Уржигдар 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

2025-07-07
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07