“1000 хүүхдээр дамжуулж, хаалгыг нээнэ”

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА ӨМӨЗО-ыг зорьсон сэтгүүлчдийн сургалт 18 хоногийн турш шинэ орчин,  шинэ мэдээлэл, шинэ танилуудтай, адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн юм. Хаашаа л харна монгол төрх, монголоор ярьсан хүмүүс. Тийм учраас гадны оронд байгаа сэтгэгдэл огт төрөхгүй байлаа. Бид ӨМӨЗО-ы “Одон” телевиз, “Өдрийн сонин”, Үндэсний түүхийн музейтэй танилцсан. Үүнээс гадна Хятадын эртний түүх, хувьсгалын хот гэгддэг Ян Ань, аялал жуулчлалын өлгий Ши Ань хотоор аялсан юм. Өвөрмонголчууд ирээдүйн боловсон хүчин залуусынхаа мэдлэгт багаас нь анхаардаг нь алхам бүрт харагдаж байсан юм. Учир нь тэд цэцэрлэг, сургуулиа цогцолбор хэлбэрээр барьдаг. Дотуур байр, хоолны газар, номын сан, спорт заал гээд хүүхдүүдэд хэрэгцээтэй бүх үйлчилгээ нь нэг дор. Тиймээс цэцэрлэг, сургуулийн орчин нь ямар ч бухимдалгүй, нэг л тайван. Хүүхдүүдийн дуу хуураар цалгисан. Тийм л нэг орчинд нэг өдрийг өнгөрүүлэв. ӨМӨЗО-ы “Монгол цэцэрлэг”. Энэ цэцэрлэг Хөх хотдоо л нэг дугаарынх. Монгол уламжлал, ахуйг заахаас гадна зөвхөн монгол хүүхдүүд сурдгаараа онцлог.   “ОХИНЫХОО БАЯРЛАСАН, ДОГДОЛСОН МӨЧИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН”   Хаалгаар нь ороход тохилог, дулаахан орчин угтсан юм. Одоогоор энэ цэцэрлэгт 1000 гаруй монгол хүүхэд хүмүүжиж байна. Цэлийсэн том заал тэр чигээрээ хүүхдийн тоглоомоор дүүрэн. Таазнаас том бөмбөлөг дүүжилжээ. Тойроод жижигхэн бөмбөлгүүд. Хүүхдүүд энд багш болон эцэг эхтэйгээ тоглох боломжтой аж. Биднийг тус сургуулийн дэд захирал Урлаг багш угтсан юм. Тэрээр “Өнөөдөр манай цэцэрлэг хөл хөдөлгөөн ихтэй байна. Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан спорт өдөрлөг болж байна” гэсээр цэцэрлэгээ танилцууллаа. Сургуулийн доор байрлах гадаа талбайд “Алтан навч хийслээ дээ. Аяны шувууд буцлаа даа. Есдүгээр сарын нэгэн боллоо. Ерөөсөө бидний баяр даа” гэсэн дуу эгшиглэх. Ахлах ангийн хүүхдүүд эцэг эхийнхээ хамт нэг олсонд орж уралдаж байв. Тэд барианаас гарч цагираг биеэрээ гаргаснаар дараагийн барианд очно. Тэмцээнд хүүхдүүдээс илүү эцэг эх нь чин сэтгэлээсээ оролцож байлаа. Тэд хүүхдүүдээ тэвэрч, үүрч, хөтөлсөөр барианы зүг тэмүүлсээр. Тэмцээн дуусахад зарим хүүхэд хожигдсондоо шаралхан уйлж суухад хожсон нэг нь баяр хөөр болон гүйлдэх нь өхөөрдөм. Энэ удаагийн спорт өдөрлөгийн ялагчаар их дөрөвдүгээр ангийнхан тодорсон юм. Түрүүлсэн багийн ахлагч Отгон “Манай охин их дөрөвдүгээр ангид сурдаг. Өнөөдөр аав, охин хоёр спортын олон төрлөөр өрсөлдөж ялагч боллоо. Эцэг хүний хувьд охинынхоо баярласан, догдолсон мөчийг харах хамгийн сайхан. Охиндоо энэ баярт мөчийг өгөхийн төлөө их хичээлээ. Би монгол цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр их бахархдаг. Охин минь өдрөөс өдөрт зөв монгол хүн болж хүмүүжиж байгаа. Цэцэрлэг нь их тохилог учир өглөө бүр баяр хөөртэй үлддэг” гэсэн юм.   “ЭРЭГТЭЙ БАГШТАЙ ХҮҮХДҮҮД ИХ ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙДАГ” [caption id="attachment_49042" align="aligncenter" width="850"] “Ажилд орсон үеэсээ эрэгтэй багшийнхаа давуу талыг үзүүлнэ гэсэн бодол тээж ирсэн”[/caption] Монгол цэцэрлэгийн гол зорилго нь хүүхдүүдэд монгол уламжлалыг түгээх. Энэ тухай ахлах ангийн багш Туяа “Манай цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхэд монгол хүн болж төлөвших анхны сууриа тавьдаг. Хүүхдүүд өсч том болсон ч монгол хүн гэдгээ мартах ёсгүй. Бид 1000 хүүхдээр дамжуулж, монгол гэрийн 1000 хаалгыг нээнэ” гэж байв. Тус цэцэрлэг 22 бүлэгтэй. Гурван наснаас нь авч, зургаан нас хүртэл нь хүмүүжүүлдэг. Нэг анги 35 хүүхэдтэй. Тэднийг гурван багш харгалздаг юм байна. Гурав дахь багш нь хүүхдүүдийн ариун цэврийг хариуцаж ажилладаг аж. Цэцэрлэгийн танхим бүр өөрийн онцлогтой. “Ёс заншилын өрөө”-нд ороход монгол гэрийн загвар, таван хошуу малын төл, шагай, нум сум, араг савар гээд монгол уламжлал, нүүдэлчин соёлыг илтгэх тоглоом наадгай байх юм. Энд хүүхдүүд шагай харваж, монгол оньсон тоглоомоор тоглох боломжтой юм байна. Тус цэцэрлэгт “Ёс заншлын өрөө”-өөс гадна “Бөхийн өрөө”, “Уран зургийн өрөө” гээд найман тусгай анги бий. Уран зургийн өрөөнд өнгө өнгийн харандаа, баримлын шавраар хүүхдүүдийн урласан бүтээлүүд байсан нь хараа булааж байсан юм. Тус цэцэрлэгийн өөр нэгэн онцлог нь эрэгтэй багш Сайнаа юм. Хүүхдүүд багштайгаа их дотно аж. Сайнаа багш “Би 2013 оноос энэ цэцэрлэгт ажиллаж байна.Цэцэрлэгийн багшийн ажил хамгийн гэгээлэг. Өдөр бүр би өхөөрдөм хүүхдүүдээсээ эрч хүчийг авдаг. Ажилд орсон үеэсээ эрэгтэй багшийнхаа давуу талыг үзүүлнэ гэсэн бодол тээж ирсэн. Тиймээс хүүхдүүдийн бие бялдар, эрүүл мэндийн талд түлхүү анхаарч ажилладаг. Манайд төдийгүй дэлхийд цэцэрлэгийн эрэтэй багш тун цөөхөн. Гэтэл эрэгтэй багштай хүүхдүүд их эрч хүчтэй, цоглог байдаг” гэсэн юм.   МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО ҮЛДЭХ ЁСТОЙ   Боловсрол гэдэг хүний хамгийн том эд хөрөнгө. ӨМӨЗО-д хүүхдүүд жинхэнэ зөв боловсролыг эзэмшиж байна гэж харсан юм. “Монгол цэцэрлэг”-ээр аялсан хэсэг хугацаанд Улаанбаатарын цэцэрлэгтэйгээ харьцуулах бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Өнөөдөр Монгол Улсад цэцэрлэггүй, гэртээ цоожлуулаад үлддэг олон хүүхэд бий. Аз таарч сугалаанд хожсон нэг нь сургуулийн өмнөх боловсролоо хангалттай авч чадаж байгаа билүү. Нэг ангийн 60 хүүхэдтэй хоёрхон багш ажиллаж байхад хүүхэд бүрт хүрч ажиллана гэдэг үлгэр. Үүнээс гадна анги танхим нь жижигхэн. Дураараа тоглох талбай битгий хэл хувцсаа солиход ч түүртэм тийм л орчинд хүүхдүүд минь хүмүүжиж байгаа. Туяа багшийн ярьснаар хүүхэд бүхэн тоо сайн бодож, дуу дуулдаг байх албагүй. Тэд зөвхөн монгол хүн гэдэг зөв төлөвшлийг цэцэрлэгээс авах учиртай. Харин манай зарим цэцэрлэг монгол уламжлалаа заах нь битгий хэл Англи дуу, европ хүмүүжлийг эрхэмлэж байгаа нь ажиглагддаг. Хэдийгээр дэлхий даяаршиж байгаа ч “Монгол” хүн монголоороо үлдэх ёстой. Үүнийг Хөх хотын “Монгол цэцэрлэг” үлгэрлэж чаджээ. Ийнхүү 18 хоногийн турш ӨМӨЗО, Хятадын түүх соёлтой танилцсан бид нэг мэдэхэд нутаг буцах болсон юм. Дэлхийн элгэнд хамтдаа аж төрж “Монгол” гэдэг ганцхан алдраар овоглосон бид дахин уулзахын ерөөл дэвшүүлсээр хүлгийн жолоо заллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

9 цаг 19 мин
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

9 цаг 27 мин
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

9 цаг 32 мин
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

Дубайн агаарын орон зай болон Ойрхи Дорнодын бусад төвүүдийг хаасны улмаас а

Өчигдөр 11 цаг 29 мин
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

Урьд нь, “…МАН-ын Бага хурал хуралдах нь” гэдэг мэдээ олон нийтийн анхаарал сонирхлыг төдийлэн татдаггүй байв

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд тусламж үзүүллээ

​​​​​​​НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа

Уржигдар 17 цаг 33 мин
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийсэн цэргийн ажиллагааны талаар Конгр

Уржигдар 06 цаг 00 мин
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү

АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж,  ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна.  Т

Уржигдар 06 цаг 00 мин