С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцэнэ

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “...Дагдангийн эхнэрийн таргалсан, Мядагмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэж Их Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” зохиолдоо өгүүлсэн нь бий. Утгыг нь бол манай ард түмэн маш сайн мэднэ дээ. Түүн лүгээ С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцдэг юм. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг уржигдар намаасаа хөөжээ. Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн тул дөрвөн жилийн хугацаагаар хөөсүгэй гэж С.Эрдэнэ дарга тушаалдаа бичсэн байна. Одоогоос долоон сар гаруйн өмнө “...Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авсугай” гэсэн тушаалыг С.Эрдэнэ бас гаргаж байсан юм. Тэгэхээр уржигдар гаргасан тушаал нь өмнөхийн үргэлжлэл байсан байна. Д.Пүрэвдаваа 2017 оны наймдугаар сарын 2-ныг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн АН-ын даргаар ажиллаж байв. Энэ хооронд АН-д шалгуур болсон гурван ч сонгууль болж өнгөрсөн. Тэр нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2016 оны Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. 2016 оны УИХ-ын сонгуульд бол АН “үсгүй” арчуулсан. Гэхдээ энэ дүүргээс Ж.Батзандан ялж УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний нэг болсон байдаг. Харин Орон нутгийн сонгуульд Улаанбаатарт гурван дүүрэгт АН ялалт байгуулсны нэг нь Баянзүрх байв. Нөгөөх нь С.Эрдэнийн олон жил даргаар нь ажиллаж, олон удаа сонгуульд нэр дэвшсэн Баянгол дүүрэг, бас Сүхбаатар дүүрэг хоёр юм. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваагийн тэргүүлсэн Баянзүрх дүүргийн АН намынхаа засаглалыг дүүрэгтээ авч үлдсэн байдаг. Гэвч эрх баригч МАН Орон нутгийн сонгуулийн дүнг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баянзүрх дүүрэг одоог хүртэл улс төрийн үл ойлголцол дунд байгаа. Баянзүрх дүүргийн АН-ынхан ч сайн тэсч байгаа юм. Ямар сайндаа л МАН-ынхан 2016 оны сонгуулийн дараа Э.Мөнх-Очирыг Кубээс авчраад Баянзүрхийн МАН-ын дарга болгочихсон бол өдийд Д.Пүрэвдаваа нарыг буулгаад авчихсан байхгүй юу гэж ярьж суухав дээ. Хамгийн харамсалтай нь энэ бүхний дараа 2017 онд шинээр сонгогдсон АН-ын удирдлагуудтайгаа бас үл ойлголцол үүсч, улмаар Баянзүрх дүүргийн АН-ынхан Ардчиллын өргөөний гадна хүртэл жагсаал хийж, суулт зохион байгуулж байлаа. Энэ л явсаар Д.Пүрэвдаваа намын гишүүний үүргээ гүйцэтгээгүй гэгдэж сануулах арга хэмжээ аваад, уржигдар намаасаа хөөгдлөө. Хамгийн марзан нь С.Эрдэнэ Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаатай хөөсөн байгаа юм. Дөрвөн жил явж байгаад буцаад ир гэсэн хэрэг. Яг нарийндаа бол 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь л хасч байгаа юм. Дээр үед МАН л ингэж хугацаатай цөлдөг байсан түүх бий. Харин XXI зууны Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүнийг хугацаатай хөөдөг юм байна. Үүнээс гадна 2017 онд АН шинэ дүрмийнхээ дагуу даргаа сонгоход С.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ялалт байгуулж байв. Эх сурвалжийн ярих нь, МАН, АН-ын дарга нар тохироо хийж, С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн удирдлагуудыг буюу Д.Пүрэвдаваа нарыг дуугүй болгох үүргийг өгөхөд нөгөөдүүл нь тоогоогүй юм байх. Ингээд л бүхнийг өмнөө бөхөлзүүлэх болсон С.Эрдэнэ ийм арга хэмжээ авч байгаа юм байна. Нөгөө талаас АН өнөөдөр дотооддоо дажин ихтэй байгаа. УИХ-ын экс гишүүд болох Х.Тэмүүжин, Г.Батхүү, Лу.Гантөмөр нар сүрэглээд, гаднаас Ц.Элбэгдорж довтолгоо хйичих гээд, Э.Бат-Үүл салж явж нам байгуулах гээд С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь туйлын үнэн. Эдгээрт С.Эрдэнэ машид хорсон уурсаж байгаа дуулдаж байсан. Ингээд мань эр бодож бодож, дүүргийнхээ хэдээс өөр эзэнгүй, татаасгүй, фракцгүй Д.Пүрэвдавааг барьж авч бяраа үзүүлж байгаа нь энэ аж. Д.Пүрэвдавааг нам болговол бусдад нь сургамж болно гэж мөн ч гэнэхнээр төсөөлсөн бололтой юм. Цаг хугацаа амархан өнгөрнө. Дөрвөн жилийн дараа С.Эрдэнэ мөрөөдөж байгаа шигээ Ерөнхий сайд байгаад, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд сууж байх уу. Аль эсвэл хуультай хугацаагаа дуусгаад намдаа буцаж очсон Д.Пүрэвдаваа нарын залуусаар хэрхэхээ шийдүүлээд сууж байх уу. Ер нь бол Д.Пүрэвдаваад улстөрчийн хувьд нэг онцлог байдаг. Улс төрийн орон зайдаа эзэн нь байдаг. Энэ талаараа Баянголын С.Эрдэнэ, Баянзүрхийн Д.Пүрэвдаваа хоёр төстэй. Бас хэн нэгэн “тод од”-ыг дагаж салбаганаад байдаггүй. АН-ын залуус дотроос цагийн уртад хол явах хүн гэдгийг нөлөө бүхий улстөрчид харчихсан хэлж байдаг юм. Ерөөс 2020 онд АН ялж, С.Эрдэнэ Ерөнхий сайд болно гэж хэн ч хэлээгүй шүү. Тэгэхээр яг одоогоор С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцэнэ гэдгийг дахин хэлчихье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21