Б.Батзоригийг үлдээж, Засгийн газраа явуулахаар шийдэв үү?

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч МАН-ын огцруулж, томилох ажиллагаа дахин явагдаж эхэллээ. Гэхдээ энэ удаад ЖДҮХС-гийн замбараагүй зарцуулалт намынх нь эрх мэдлээс хальж, хуулийн байгууллагад очоод байна. Өдөр нь “давхар дээл”-ээ мултлуусан Б.Батзоригийн “дан дээл”-ний асуудлыг хөндсөн прокурорын саналыг үдээс хойш намынх нь бүлэг хэлэлцэв. Тэд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдлээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байх магадлалтай юм. Нэгдүгээрт, өөртөө болоод хамаарал бүхий этгээдүүддээ гуйсаар байгаад зээл авсан гишүүд түүнийг хамгаалж үлдэхээс аргагүй байдалд орсон байж таарна. Учир нь өдгөө ЖДҮХС-гийн хэрэг гэгч томоохон хавтаст хэргийг АТГ нээж, үүнд нь УИХ-ын 50гаруй гишүүн шууд болон дам холлбогдож байгааг эх сурвалжууд гаргаж тавиад байгаа. Хоёрдугаарт, Б.Батзоригийг авч үлдээд оронд нь Ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлэх тохироог хийсэн бололтой байна. Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт тун чиг таагүй хандаж байгаа бөгөөд ҮАБЗ-ийн хүрээнд тохирсон гэх хөрөнгүүд ирэх оны төсөвт суугаагүй юм. Үүнд нь Сангийн сайд гэдийж, Ерөнхийлөгч ч зүгээр суулгүй УИХ-ыг тараана гэх зэргээр “арга хэмжээ” авч эхэлсэн. Мөн сүүлийн үед ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тоо нэмэгдэх хэрээр УИХ-ын нэр хүнд унаж байгаа юм. Гэвч энэ удаад тэрхүү санг хариуцаж байгаад хөрөнгийг нь хавиар нэг тараасан хүнийг хаацайлж үлдсэнээрээ УИХ нийгэмд улам муухай нэртэй болж үлдэж байна. Тэгэхээр Б.Бат­зоригийг авч үлдсэ­ний дараах алхам УИХ-аас ч, Ерөнхийлөгчөөс ч, бүр Засгийн газраас ч гарч таарна. Чоно борооноор гэгчээр Б.Батзоригийн оронд сайд болох хүсэлтэй нэр бүхий хүмүүс ч янз бүрээр хувийн тоглолт хийхэд бэлэн болоод байгаа юм. Хамгийн аюултай нь 2020 оны сонгуульд итгэлгүй болсон эрх баригчид энэ удаад эсэн мэнд үлдэх, зарим нь дээр хэлснээр Засгийн газарт сайдаар ажиллах, бүр болохгүй бол Ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлээд оронд нь намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг унагаж фракцаараа, бүлгээрээ шинэ Засгийн газар бүрдүүлэх ажилд ч ханцуй шамлаж мэдэхээр байна. Ер нь бол өчигдрийн байдлыг харахад УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь үлдээж, олонхийн эрх ашгаа авч үлдээд оронд нь Засгийн газраа явуулж магадгүй болоод ирлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21