Хэвлэлдээ итгэх үү, Хөдөлмөрийн баатарт итгэх үү?

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.Мандах Цахим мэдээллийн www.newspress.mn сайтад “...Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн төлбөрт төсөвлөсөн мөнгөний тавь орчим хувийг ганцаараа хүртжээ. Хүнсний үрийн буудайны төлбөрт зориулж 2017 оны улсын төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн гэж тухайн үед мэдээлж байсан билээ. Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болсон хуралдаанаар үрийн буудайн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр гаргасан байдаг. Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-аас авчээ. Найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болж байна. Өнгөрсөн жил үрийн буудайны төлбөрт 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Энэхүү төлбөрийн 48 хувийг Л.Чинбат ганцаараа хүртсэн болж таарч байна. Арваннэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн ачаар энэ бүх мэдээллийг уншигч танд хүргэх боломжтой болсныг дашрамд нь дуулгая” гэж мэдээллээ. Харин Хөдөлмөрийн баатар Л.Чинбат “...Миний хувьцаа эзэмшдэг “Гацуурт” ХХК болон бусад компаниуд 2017 онд ХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Л.Чинбат миний нэр төрийг унагах зорилгоор мэдээллийг тарааж байгаа www.newspress.mn сайт болон уг худал мэдээллийг захиалгаар нийтэлсэн этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгох болохыг мэдэгдэж байна” гэжээ. Одоогоор www.newspress.mn сайт хариу тайлбар хийгээгүй байна. Тиймээс хэвлэлдээ итгэх үү, Хөдөлмөрийн баатарт итгэх үү гэсэн асуулт тавигдлаа. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21